Манай эмэгтэй волейболчид ААШТ-д оролцоно
Волейболын эмэгтэйчүүдийн 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/ БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад ирэх тавдугаар сарын 18-28-нд болох гэж байна.
Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Багийн бүрэлдэхүүнд 16 тамирчин багтжээ. Манай улсынэмэгтэй шигшээ баг 2013 онд Тайланд улсад болсон Азийн АШТ-д XIV байрт орсон бөгөөд Шри-Ланк, Мьянмар улсууд сүүлийн байруудад орж байжээ.
Уг тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч орон түрүүлсэн бол Япон, БНСУ-ын багууд мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.
Б.Гэрлээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ