Facebook- ийг шүүхэд өгчээ

Австри улсад Facebook-ын 25 мянганхэрэглэгч хэрэглэгчийн хувийн нууцтай холбоотой Европын хуулийг зөрчиж байна гэж үзэн түүнийг шүүхэд өгчээ. Энэ хэргийг Вена хотын шүүх мөрдөн шалгах болсныг ВВС мэдээлсэн байна.

Гомдол гаргагчид Facebook хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, дараа нь яаж ашиглаж байгаа дээр гомдолтой байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Санаачлагч багийн ахлагч хуульч Макс Шремсийн олныг төлөөлөн гаргасан өргөдөл нь Дублин хотод байрлах Европын төв офисын эсрэг өгсөн гомдол байсан байна. Энэ төв байр нь АНУ болон Канадаас бусад бүх аккаунтыг бүртгэх ажлыг хариуцдаг аж. Өргөдөл гаргагчид олон нийтийн сүлжээ, хэрэглэгчдийн Facebook дэх “таалагдсан” кнопыг бусад сайт дээр ашиглах үедээ хууль зөрчиж байгааг мэдэгдсэн байна. Тэд Facebook компаниас нөхөн төлбөрт хүн бүрд 540 доллар нийтдээ 13,5 сая доллар нэхэмжилж байгаа гэнэ.

Эх сурвалж: Undesten.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ