Дүүгийнхээ мөрөөдлийг биелүүлсэн бүжигчин охин
Тусгай асаргаа, тусламж хэрэгтэй хүүхдүүдэд гараа сунгадаг WHAS байгууллагаас хүүхдүүдийн дунд урлагийн тэмцээн зохион байгуулсан юм. Энэхүү уралдаанд оролцсон эгч дүүс үзэгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж чадсан юм. Учир нь Латковскийн эгч дүүсийн энэ бүжгийн дүрс бичлэгийг 134 мянган хүн шэйр хийж, 297 мянган хүн лайк дарсан байлаа. Бүжигчин охидын дүү болох Грэйси Латковски суунга болон мэдрэлийн хүнд өвчтэй юм. Ийм хүнд өвчтэй ч гэсэн хөөрхий охин өөрийгөө бүгдээс татгалзах шалтгаан өгсөнгүй. Грэйси 3 настайгаасаа эхлэн бүжиглэж эхэлсэн бөгөөд үүнийгээ чин сэтгэлээсээ хийдэг юм. Хүүхдийн урлагийн наадамд Грэйси тэргэнцэр дээрээ суун бүжиглэсэн бөгөөд эгч Кюнси нь түүний өөдөөс толины тусгалд харагдаж буй өөрийнх нь дүрсийг харуулж буй мэтээр бүжиглэжээ. Ингэхдээ тэд өөд өөдөөсөө харан бүжиглэсэн нь олны сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Хэдийгээр хөл дээрээ босч бүжиглэж чадахгүй, гараа уян налархай хөдөлгөж чадахгүй ч гэсэн Грэйси бүх сэтгэлээрээ бүжиглэж байсан нь түүнд хамгийн сайхан мэдрэмжийг төрүүлсэн нь лавтай.
Эх сурвалж: Mongoljingoo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ