Жүжигчин Г.Анхбаяр Парис Хилтонтой порно кинонд тоглохыг хүсдэг гэнэ үү

Жүжигчин Г.Анхбаяр “Луйврын хот” киног найруулан үзэгчдэд хүргэснээсээ хойш нэлээд хэдэн кино, рекламуудад үзэгдэх болсон. Сүүлд үзэгчдийг байлдан дагуулсан “Гурван найз” ОАУСК-ны үргэлжлэл “Яасан байх нь уу” бүрэн хэмжээний УСК-д тоглоод байгаа. Кино урлагт хүүхэмсэг эрийн дүрийг төгс гаргаж чаддаг авьяаслаг залуу амьдрал дээр ч хүүхэмсэг нэгэн гэдгээ баталсан.

Олон залуусын харцыг булаасан залуу жүжигчин Б.Мишээлтэй үерхсэн ч хосууд зам нийлэхгүй хоёр тийш болсон. Б.Мишээлээс салаад удаагүй өөр нэг бүсгүйтэй үнсэлцэж буй зургаа дэлгээд авсан.

Жүжигчин Г.Анхаа тун ч сонирхолтой дүр бүтээхийг хүсэж явдаг гэнэ. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Парис Хилтонтой порно кинонд тогломоор байна. Жүжигчин хүмүүс түүхэн кинонд тоглохыг мөрөөддөг юм шиг байна лээ. Надад хэзээ ч гоё санагдаж байгаагүй юм бол тэр. Би баатар, түүхэн хүний дүр болон гэнэн хонгор дүрд тоглохгүй байх” хэмээжээ. Ямартай ч бусдаас ичиж зовохгүй хүсэж байгаа зүйлээ шулуухан хэлчдэг түүний хүсэл биелэх ч юм билүү.

Эх сурвалж: Top.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ