Ихэр моделиуд кинонд тоглоно
Монголын загварын ертөнцөд 1990-ээд онд од болон гялалзаж байсан загвар өмсөгч С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нар 1990 оны сүүлээр хилийн чанадыг зорьсноос хойш 10 гаран жилийн дараа эх орондоо ирсэн юм.
Ирсэн даруйдаа OK! сэтгүүлийн загварын шоунд оролцож, СТА цол тэмдэгээр энгэрээ мялаасан хоёр бүсгүйд "New film" студээс кинонд тоглох санал тавьжээ. Тэд саналыг хүлээн авч бага насандаа төөрөлдсөн ихрүүдийн тухай өгүүлэх кинонд дүр бүтээхээр болжээ. Тэднийг Монголын нэрт хөгжмийн зохиолч УГЗ, Ч.Сангидоржийн ихэр охидууд гэдгийг мэдэхгүй хүн ховор биз.
Эх сурвалж: Uls.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ