АНУ Оюутолгойд зээл өгнө

АНУ-ын “Экспорт, импортын банк”-ны удирдах зөвлөл “Оюутолгой” төсөлд 500 сая ам.долларын зээл олгох шийдвэр гаргасан гэж “Ройтерс” мэдээллээ. Зээл олгосноор манайд 2000 ажлын байр шинээр бий болох юм байна. Түүнчлэн Монголоор зогсохгүй АНУ-д ажлын байр нэмэгдэнэ гэж үзсэн.

Оюутолгойн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” олон таван тэрбум ам.доллар зээлж, ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Гэвч Монголын Засгийн газар төслийн анхны хөрөнгө оруулалт хэтэрсэн шалтгааныг тогтоож байж тдараагийн санхүүжилтийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцээр хийнэ гэж мэдэгдсэн гэж тус агентлаг уламжилжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ