Намхан хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөмхий байдаг

Их Британийн Листерийн их сургуулийн судалгааны алба 1.60 см-ээс доош өндөртэй хүмүүс зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 13 хувиар их гэв. Энэ нь 1.67 см өндөр хүнтэй харьцуулахад 1.60 см нуруутай хүмүүс зүрхний титэм судасны өвчин тусах эрсдэл 32 хувиар өндөр гэжээ. Эрдэмтдийн хувьд хүний нурууны өндрөөс шалтгаалан өвчлөлийн магадлалыг тооцоолсон анхны судалгааны ажил юм байна.

"Намхан хүмүүс зүрхний титэм судасны өвчний эрсдэлд орох, тэдгээрийн хоорондын холбоо харилцааг авч үзвэл зүрх судасны өвчин хоол тэжээл, ядуу нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг хүчин зүйлтэй холбоотой биш гэдгийг харуулж байна" хэмээн профессор Сир Найлеш Самани ярьжээ. Тэрбээр Листерийн их сургуулийн Зүрх судасны тэнхимийн профессор багш мэргэжилтэй аж.

Зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаанаар Их Британи улсад жил бүр 73 мянган хүн өөд болж байна. Судалгаанаас харахад зүрх судасны өвчнөөр өөд бологсод бусад өвчний эх үүсвэртэй харьцуулахад хамаагүй их байгаа аж. Их Британид өвчтэй 2.3 сая хүн амьдарч байна. Зүрх судасны өвчин ихэнхдээ цусан хангамжийн гол судас болох артерын судасны хана тос хуримтлагдсанаар хэт нарийссанаас үүсдэг. Эцэстээ зүрхний шигдээс өвчнөөр гэнэт нас барах тохиолдол ч болдог аж.

“Хэрэв та намхан нуруутай бол зүрх судасны өвчний эрсдэл маш өндөр гэсэн үг. Хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар 1.60 см-ээс доош нуруутай хүмүүс жингийн илүүдэлтэй, зүрх судасны тодорхой эмгэгт өртөхөд ойрхон байгаа нь анзаарагдсан” хэмээн профессор Найлеш Самани өгүүлэв.

Судлаачид 200,000 хүн нь генетикийн мэдээллийг хараад, намхан нуруутай хүмүүсийн ДНХ нь эдгээр зүрхний титэм судасны өвчинд нэрвэгдэх, ийм өвчний хамааралтай болох нь тогтоогджээ. Листерийн судалгааны багийн эрдэмтэд намхан нуруутай хүн бүр идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, өөх тостой хоол хүнснээс татгалзаж, тамхинаас бүр мөсөн хол байхыг анхааруулсан байна.

эх сурвалж:time.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ