“Ноён” Бондгор турахаар шийджээ

Хүүхдийн элч дуучин Амарбаяр буюу “ноён” Бондгор гадаад үзэмжиндээ анхаарч эхэлжээ.

Тэрбээр залуу хүний хувьд баймгүй их жинтэй бөгөөд жингээ хасахын тулд тууштай тэмцэж, өөрөө өөрийгөө ялахын тулд Хавай фитнес клубт явж байгаа бөгөөд хөлөргөж өөрийгөө турааж байгаа талаараа өгүүлэв.

Түүний хувьд эрүүл хооллолтоос гадна хөдөлгөөн чухал байдаг юм байна гэдгийг илүү ойлгож, ухаарсан гэнэ. “Ноён” Бондгорын хувьд гэр бүлтэй болсон бөгөөд уран бүтээлээсээ илүү гэр бүлдээ цаг заваа зориулж, халамжтай ханийн үүргээ сайн биелүүлж яваа сурагтай.

Эх сурвалж Info.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ