Зочид буудлын саунд золгүйгээр амиа алджээ
Шэньчжэнь хотын нэгэн бизнесмэн залуу Макао дахь "Four Seasons" буудлын саунд орж байхдаа санаандгүй байдлаар амь насаа алдсан хэмээн iFeng.com Хятадын сайт мэдээлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тэрээр эхнэр, хүүхдийнхээ хамтаар Макао руу амрахаар иржээ.
Цзишэнийг усан массаж хийлгэж байх зуур насосны системд нь алдагдал гарч, ус нь бохирын хоолой руу татагдаж эхэлсэн байна. Тэрээр ванны гүн рүү татагдсан бөгөөд тэр гүнээс гарч чадалгүй, ус залгиж нас барчээ.
Түүний эхнэр болон буудлын бусад ажилчид залууг гаргаж авахыг оролдсон ч чадаагүй гэнэ. 20 минутын дараа л ажилчид усны урсгалыг зогсоож чадсан хэдий ч залуу аль хэдийн амиа алдсан байжээ.
Эх сурвалж: Caak.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ