Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлжээ

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээний дараа болдог сүмочдын үзүүлэх тоглолт, сүмог сурталчлах арга хэмжээ зэрэг үйл явдлууд Японы хотуудад болж байна. Канагава мужийн Фужисава хотод болсон үзүүлэх барилдаанд сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлжээ.

Тэрээр аваргын төлөөх барилдаанд Гүржийн сүмоч Точиношинийг давсан байна. Гүрж сүмоч шөвгийн дөрөвт их аварга Хакүхог давсан байна. Манай сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг сүмогийн зөвлөлөөс ирэх тавдугаар сарын башёд 14 даваа авч чадвал шууд озэки цол олгоно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ