МҮОНРТ-ийн дэд захирал болон салбарын захирлуудын албан тушаалд сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн дэд захирал болон салбарын захирлуудын албан тушаалд сонгон шалгаруулж авна.
Нэг. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал :
1.МҮОНРТ-ийн Дэд захирал
2.Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн соёл, түүх, өв уламжлал, баримтат нэвтрүүлэг, кино сувгийн захирал
3.Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн мэдээ мэдээллийн сувгийн захирал
Хоёр. Бүрдүүлэх материал:
-Дэлгэрэнгүй анкет
-Мөрийн хөтөлбөр
-Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
-Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
-Хоёр хувь цээж зураг
Гурав.Тавигдах шаардлага
1. МҮОНРТ-ийн дэд захирал:
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
-Олон нийтийн радио телевизийн дэмжих салбар буюу захиргаа, хүний нөөц, санхүү, маркетингийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын зорилго, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг мэргэшлийн үндсэн дээр зохион байгуулах
Тавигдах шаардлага:
-Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, санхүү, маркетинг, менежментийн чиглэлийн мэргэжилтэй,
-Удирдах арга барил эзэмшсэн, маркетинг, менежмент, олон нийттэй харилцах, захиргаа удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай, багаар ажиллах чадвартай,
-Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн, хариуцлага хүлээх чадвартай, хувийн менежмент сайтай,
-Цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой,
-Улс төрийн намын гишүүнбус,
-Олон нийтийн радио телевизийн үнэт зүйлсийг тууштай эрхэмлэдэг,
-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг, англи болон бусад түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх
2. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн соёл, түүх, өв уламжлал, баримтат нэвтрүүлэг, кино сувгийн захирал
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
-ОНРТ-ийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн үндэсний хэмжээнд олон нийтийн хэрэгцээ шаардлагыг жигд, тэнцвэртэй, хүртээмжтэй хангасан соёл, түүх, өв уламжлал, сургалт, танин мэдэхүйн өргөн сэдвээр хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг, баримтат болон уран сайхны кино зэрэг оюуны бүтээл үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагааг телевизийн урлагийн мэргэжлийн стандартад нийцүүлэн удирдах, бэлтгэх, нийтийн хүртээл болгох
Тавигдах шаардлага:
-Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, найруулга зүй, сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжилтэй,
-Уран бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, радио телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй,
-Удирдах ажлын туршлагатай, багаар ажиллах чадвартай,
-Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн, хариуцлага хүлээх чадвартай, хувийн менежмент сайтай,
-Цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой,
-Улс төрийн намын гишүүнбус,
-Олон нийтийн радио телевизийн үнэт зүйлсийг тууштай эрхэмлэдэг,
-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг, Англи болон бусад түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх
3. Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн мэдээ мэдээллийн сувгийн захирал
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
-ОНРТ-ийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн олон нийтэд мэдээллийн олон талт эх сурвалжаас авсан үнэн бодит, тэнцвэртэй, хараат бус мэдээллийг шуурхай хүргэх, баримтад түшиглэсэн нийгэм, байгаль орчин, шинжлэх ухаан, эдийн засаг, улс төрийн сэдвээр орчин үеийн телевизийн стандартад нийцсэн төрөл бүрийн нэвтрүүлгүүдийгбэлтгэх, нийтийн хүртээл болгох
Тавигдах шаардлага:
-Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, нийгмийн шинжлэх ухааны болон сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжилтэй,
-Хэвлэл мэдээллийн байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, радио телевизийн онцлогийн талаар мэдлэгтэй,
-Удирдах ажлын туршлагатай, багаар ажиллах чадвартай,
-Харилцааны өндөр ур чадвар эзэмшсэн, хариуцлага хүлээх чадвартай, хувийн менежмент сайтай,
-Цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой,
-Улс төрийн намын гишүүнбус,
-Олон нийтийн радио телевизийн үнэт зүйлсийг тууштай эрхэмлэдэг,
-Компьютерийн хэрэглээний программууд дээр ажилладаг, Англи болон бусад түгээмэл хэлний өндөр мэдлэгтэй байх
Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүс дээрх материалуудыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний 17:00 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг:БГДүүрэг, Хувьсгалчдын зам-3, МҮОНРТ-ийн байр
МҮОНРТ-ийнХүний нөөц, Удирдлагын хэлтэс
Утас: 325802, факс: 70117000
Эх сурвалж: MNB.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ