Буудлагынхан дэлхийн цомд өрсөлдөнө

Буудлагын спортын Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 8-16-ны өдрүүдэд БНСУ-ын Чанвон хотноо болох гэж байна.

“Рио де Жанерио-2016” зуны олимпийн наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай улсаас гар болон урт буу дасгалд нийт 11 тамирчин оролцох гэнэ.

  • Эрэгтэйчүүдийн гар бууны дасгалд- ОУХМ Э.Даваахүү, О.Төгөлдөр,
  • Урт бууны дасгалд- ОУХМ Н.Баяраа, Х.Бямбабаатар, Б.Бишрэлт
  • Эмэгтэйчүүдийн гар бууны дасгалд- Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг
  • Урт бууны дасгалд- ОУХМ Ч.Нарантуяа, О.Янжинлхам, Г.Нандинцэцэг нар тус тус оролцох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ