Дэвид Камерон өнчин хурга “өргөж авчээ”

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өнгөрөгч амралтын өдрүүдийг хурга угжиж өнгөрүүлжээ. Тэрбээр энэ сарын 5-ны өдөр Оксфордшире мужийн Чадлинтон хотын ойролцоох “Dean Lane” гэх ферм зочилж, өнчин хургануудыг угжсан байна.

Улмаар өвөр дээрээ хурга тэврэн угжиж, инээмсэглэн сууж буй Ерөнхий сайдын зураг хэвлэл бүрийн тэргүүн нүүрт хэвлэгдэж, томоохон шуугиан дэгдээгээд амжжээ. Хүн бүр л түүний энэ үйлдлийг өөр өөрөөр хүлээн авч байгаа аж.

Зарим нь сонгуулийн шоу гэж үзэж буй бол зарим хэсэг бүлэг хүмүүс их л найрсгаар хүлээн авч буй гэнэ. Харин Дэвид өөрийн твиттертээ амралтаараа фермд очиж шинэ төрсөн хурга угжсан тухайгаа жиргээд амжсан байна.


Б.Даваа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ