Өсвөрийн УАШТ-ний шилдгүүд энэ сарын 11-нд тодорно

Монголын волейболын холбооны өсвөр үеийнхний УАШТ Буянт-Ухаа спортын ордонд энэ сарын 4-нд эхэллээ. Энэ сарын 11-ний өдрийг хүртэл 8 өдөр үргэлжлэх тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 баг өрсөлдөж байгаа гэнэ.

Тэмцээний ангилал бүрийн эхний найман байр эзэлсэн багууд Монголын хүүхдийн спортын V их наадамд оролцох эрхийг авах юм. Тэмцээний аваргууд ирэх бямба гаригт буюу гуравдугаар сарын 11-ний өдөр тодрох аж.

Б.Гэрлээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ