50 центээр авсан зураг “алт” болох нь
10 жилийн өмнө хуучин эдлэл худалдаалдаг захаас 50 центээр худалдаж авсан зураг алдартай уран зураг байсан нь тогтоогдон хүмүүсийг анхаарлыг ихээр татжээ. Америк улсын Indiana мужид амьдардаг Jesse Ronnebaum нь 10 жилийн өмнө хуучин эдлэл худалдаалдаг захаас хуучирч муудсан зураг худалдан авчээ.
Зургийг зарсан хүн нь Jesse Ronnebaum-д 1 ам.доллараар авахыг санал болгосон ч тэрээр үнэтэй байгаагаа хэлж 50 центээр худалдан авсан байна.
Тэр үед тэрээр долоон хүний бильярд тоглож байгаа зургийн талаар юу ч мэдээгүй байна. Хэдэн сарын өмнө Jesse Ronnebaum зурагны доод талд "Palette and Chisel Club 1910" гэсэн бичгийг олж харан, интернэтээс тус зургийг хайн зурагны тухай гайхмаар зүйлийг олж мэджээ.
50 центээр худалдаж авсан зураг нь Америкийн алдартай долоон зураачийн бие биенийгээ ээлжлэн зурсан зураг байсан байна. Тус зураг нь тавдугаар сард дуудлага худалдаагаар орох бөгөөд зурагны үнэ маш үнэтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ.
Зургийг худалдаж авсан Jesse Ronnebaum нь тийм ч сайн амьдралтай нэгэн биш ба "хүүхдүүддээ одоо л хүссэн зүйлийг нь авч өгч аавынхаа үүргийг бүр сайн биелүүлж чадах болсондоо баяртай байгаа" хэмээн ярьсан байна.
Б.БИЛГЭЭ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ