Анжелина Жоли цэвэршилтээс болж хараа нь муудаж байна

Жүжигчин Анжелина Жоли хоёр долоо хоногийн өмнө өндгөвчөө авахуулсан. Ингэхгүй бол тэрбээр цусан төрлийн хамаатнуудтайгаа адил өндгөвч, эсвэл савны хорт хавдар тусах эрсдэлтэй байсан билээ. Тэрбээр өмнө нь хөхний булчирхайгаа авахуулж байсан бол энэ удаад өндгөвч, үрийн хоолойгоо авахуулсан.

Өдгөө Анжелина Жоли тэнхэрч, дааврын эм ууж байгаа. Гэсэн ч цэвэршилтийн шинж эхнээсээ илэрч буй бололтой.

Нэрт жүжигчин хэвийн амьдралдаа эргэн орохыг хичээж, хүүхдүүдтэйгээ “Kids Choice Awards” ёслолын ажиллагаанд “Шилдэг хорон санаат” шагнал гардахаар оролцсон. Түүнчлэн бямба гарагт Шайло, Захара зэрэг хүүхдүүдтэйгээ дэлгүүр хэсч байгаа нь олны нүдэнд тусчээ. Тэрбээр хүүхдүүдтэйгээ дэлгүүр хэсэх үеэрээ хар пиджак, экоарьсан жийнс, бас намхан ултай шаахай худалдан авсан байна. Бас харааны шилний дэлгүүрээр орж, хэд хэдэн шил сонгожээ.

Эндээс харахад Анжелина Жолигийн бие нь тэнхэрч, хүнд хагалгааны дараа тун сайн байгаа мэт байлаа. Гэхдээ түүнийг нүдний шил сонгож байгаагаас болж цэвэршилтийн хам шинж болох хараа нь муудаж эхэлсэн байж болзошгүй хэмээн шүтэн бишрэгчид нь санаа зовниж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ