Ким Чен Ун олон татвар эмтэй гэнэ
Өмнөд Солонгосын хэвлэл Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай шинэ дуулиантай мэдээлэл цацлаа. Өмнөдийн сэтгүүлчдийн бичсэнээр бол БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өөртөө “Таашаал авах салаа” нэртэй эмсийн хүрээлэнтэй гэнэ.
Умардын залуу удирдагч Ким Чен Уняг л эцгийнхээ замаар орж өөрийн гэсэн татвар эмстэй болжээ. Ким Чен Ирийн бүх татвар эмсийг чөлөөлсөн ч дуучин Ли Соль Жу нь охин төрүүлсний дараатүүнд шинэ, бас залуухан амраг хэрэгтэй болсон гэнэ. “Тэгэхэд тэр өөрийн шадар хүмүүстээ залуухан, аятайхан бүсгүйчүүд олж “Таашаал авах салаа” байгуулахыг үүрэг болгосон гэж Chosun Ilbo хэвлэлд бичжээ.
Зарим эх сурвалжийн мэдээлснээр одоо “Таашаал авах салаа”-ны бүсгүйчүүд Пеньяны нэгэн тансаг зочид буудалд аюулгүй байдлын хамгаалалтад байдаг гэнэ.
Өмнөд Солонгосын хэвлэлийн эх сурвалж Ким Чен Уныг өнгөрсөн жил эмчлүүлснийхээ дараа л ийм эмсийн хүрээлэн байгуулсан гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ