Ой тогтоолтын УАШТ эхлэв

Монголын Оюун Ухааны АКАДЕМИ-аас санаачлан зохион байгуулж буй “Ой тогтоолтын улсын аварга-2015” оюуны спортын 5 дахь удаагийн тэмцээн хоёр үе шаттай явагдаж байна. Эхний шалгаруулалт 2015.03.20-ны өдөр явагдаж 120 тамирчин оролцсоноос эцсийн шалгаруулалтад өрсөлдөх тамирчдын нэр тодорсон.

2015 оны 04 сарын 04-ний Бямба гарагт 08.30-18:00 цагийн хооронд Монгол - Япон төв дээр явагдах эцсийн шалгаруулалтад нийт 50 /бага-10, дунд-30, насанд хүрэгч-10/ тамирчид ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Тэмцээний ерөнхий шүүгчээр ОУ-ын шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба тамирчдын гаргах амжилтууд Дэлхийн чансаанд бичигдэнэ.

Энэхүү тэмцээний зорилго нь Монголын оюунлаг хүүхэд, залуусыг хөхүүлэн дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах, хүн бүр оюуны чадамжийг дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах юм.

ТАМИРЧДЫН ОРОЛЦОХ ТӨРЛҮҮД

ТЭМЦЭЭНИЙ ТӨРЛҮҮД:

1. Хоёртын тоолол
2. Тооны марафон
3. Тооны марафон-Хурд
4. Багананд өгөгдсөн үгс
5. Түүхэн үйл явдал
6. Хийсвэр зураг
7. Нэр, зүс царай
8. Хөзөр-Хурд
9. Хөзрийн дараалал
10. Дуут цифр

Жич: Нас насны ангилалд төрөл тус бүр дээр эхний 3 байр шалгаруулж цом, медаль, өргөмжлөл мөн тэргүүлсэн тамирчдад цом гардуулна. Нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдад 1.000.000₮, 750.000₮, 500.000₮-ийн шагналтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ