Daily mail Гацууртын ордын үнэлгээг 1.2 тэрбум фунт стерлинг гэж бичжээ
Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсад ирж эрх баригчидтай уулзан зөвлөгөө өгсөн талаарх мэдээлэл Британийн dailymail.co.uk цахим хуудсанд тавигджээ.
Энэхүү мэдээлэлд Тони Блэйрийн аяллын гол зорилго нь Ноён уулын булш олдсон газраас холгүй орших Гацууртын ордыг ашиглахад хөрөнгө оруулагчидтай хэрхэн ажиллах талаар зөвлөх явдал байсан талаар өгүүлсэн байна. Хамгийн сонирхолтой нь, алтны үнэ 1300 ам.доллар байхад 1.1 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцоолж байгаа Гацууртын ордыг 1.2 тэрбум фунт стерлинг хэмээн бичсэн байна.
Үнэхээр ч 50 тонн алт олборлоно, нэг унци алтыг 1300 ам.доллар байна гэж тооцоод үржүүлж хуваагаад бодоод үзэхээр хоёр тэрбум 80 сая орчим ам.долларын борлуулалт хийх тооцоо гарч байна. Харин 42 тонн алт олборлоно гэж тооцвол 1.7 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийх тооцоо гарч байгаа юм.
Гэхдээ ашгийн хэмжээ олборлолтын зардлаас шалтгаална гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ