Дуучин Д.Болд 4 тэрбумаар даатгуулжээ

Mашин, байр орон сууц, тансаг эдлэн, үнэт эдлэл, түүхий олдвор гэх мэт эд зүйл даатгалын гол чиглэл болдог. Харин олны танил хүмүүсийн хувьд эд эрхтэн нь юунаас ч илүү чухал билээ. Тиймдээ ч Женнифер Лопез өгзгөө, нэрт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм хөлөө өндөр үнээр даатгуулж байжээ. Тэгвэл Монголын урлагийнхнаас хамгийн өндөр өртгөөр дуулдаг, хамгийн гүйлгээ ухаан сайтай, тансаг хангалуун амьдардаг дуучин Д.Болд бас хамгийн өндөр даатгалтай дуучин. Түүний төрсөн өдрийн баяраар хоёр сая ам.долларын эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг бэлэг болгон “Монгол даатгал” компаниас өгчээ. Хэрвээ түүнд ямар нэг муу зүйл тохиолдвол Монгол даатгал компани дөрвөн тэрбум орчим төгрөг өгөх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ