Жүжигчин Ундармаа ”Шинэ үе” продакшныхаа талаар ингэж ярилаа
Жүжигчин Ундармааг хамтлагаасаа гарсан талаар олон хүмүүс сонирхдог. Энэ бүхэнд ам нээж үзээгүй жүжигчин маань анх удаа ийнхүү ярьжээ.
-Хамтлагаасаа гараад бараг хоёр жил болж байна. Хошин урлаг руугаа дахиж орох уу?
-Би 19 жил хошин урлагт зүтгэсэн. Тиймээс энэ урлагаа орхихгүй. Мэргэжлийн дагуу төсөл хэрэгжүүлж байгаа гэж хэлсэн шүү дээ.
-Тэгвэл “Шинэ үе”-дээ орох уу?
-Хэрэгжүүлэх төслөө залуу уран бүтээлчидтэй хамтарч хийнэ. Наймдугаар сараас үзэгчдэд хүрнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Шинэ хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэсэн үг үү?
-Хүмүүсийг нэг зүйлд удаан бариад байхгүй, нэг төсөл дээр нэг удаа цуглаад ажиллаад байя гэсэн бодолтой байгаа.
-Г.Ундармаа Боёотой муудалцаад хамтлагаасаа гарсан гэж нэг хэсэг бичсэн. Ер нь ямар шалтгаанаар 18, 19 ажилласан хамт олноосоо холдох болсон юм бэ?
-Би хүмүүст зовлонгоо тоочоод байхыг хүсдэггүй. “Шинэ үе”-ээс гарахад манай аавын бие маш муу байсан. Тиймээс аавтайгаа байж, асрах шаардлагатай болсон. Дараа нь аавдаа зориулан эмнэлэг тохижуулж эхэлсэн. Цаг заваа сайн үйлсэд зориулж явсаар байгаад л өнөөдрийг хүрлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ