Н.Сувдын үзэсгэлэнт бэр Триша
Ардын жүжигчин Н.Сувдын бага хүү Т.Мөнх-Оргилыг Орос эхнэртэй гэдгийг андахгүй биз ээ.
Т.Мөнх-Оргил Америкт суралцаж байх хугацаандаа Тришиа Барттайгаа танилцан монголд хуримлаж хөөрхөн хүүтэй болсон.
Монголд амьдраад багагүй хугацааг өнгөрүүлж буй хосууд сүүлийн үед ээжийнхээ хамт үйл ажиллагаанд үзэгдэж харагдах болж.
Час улаан даашинз нь халимаг үсэнд нь тун сайхан зохицсон Тришиа Барт энэ үдшийн хамгийн хараа булаам бүсгүй байсан гэж болно. Мөн алтан ээмэг зүүлт, бугуйвч зүүсэн Тришиа бидний хэлдэгээр бабушка алчуур зүүж Орос нутгийн бүсгүй гэдгээ үүгээрээ тодотгоод авсан юм. Ингээд залуухан хосууддаа аз жаргал хүсье.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ