Йемен дэх ОХУ-ын ерөнхий консулын газар бөмбөгдөлтөд өртжээ

Йемений өмнө зүгийн Аден хотод байрладаг Оросын ерөнхий консулын газар Саудын Араб тэргүүтэй арабын эвслийн бөмбөгдөлтөд өртсөн байна.

“Ганц ч бүтэн цонх үлдээгүй” хэмээн дипломат төлөөлөгчийн газрын эх сурвалжид мэдээлжээ. Түүний өгүүлснээр, Аден дахь оросын ерөнхий консулын газрыг хаан, оросын иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломжийг судалж байна гэсэн аж.

Египет, Иордан, Судан гэх мэт Персийн булангийн орнууд оролцсон энэхүү эвсэл Йемен улсын Ерөнхийлөгчийн хүсэлтээр өнгөрөгч гуравдугаар сарын 26-нд шилжих шөнө тус оронд “Шийдвэрлэх шуурга” хэмээхбайлдааны тусгай ажиллагааг эхлүүлсэн билээ.

Эвслийн гол үйл ажиллагаа тус улсын ихэнх нутгийг хяналтдаа аваад буй босогчдын эсрэг чиглэж байгаа юм. Йемений нийслэл дэх нисэх буудал болон хэд хэдэн цэргийн объектуудад агаараас цохилт өгсний улмаас хэдэн арван хүн амь үрэгдээд байгаа аж.

Харин Москвагийн зүгээс тэмцэлдэгч талуудыг байлдааны ажиллагаагаа зогсоон, хэлэлцээрийн ширээний ард суухыг уриалж байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ