Т.Сөрөлт: Үүнээс болоод Бооёо ах шаналаад ...
"Шинэ үе" продакшны жүжигчин Т.Сөрөлт ярилцлага өгчээ. "Шинэ үе”-ийнхнийг дайрлага дайрчихаж. Бооёо энэ бүхэнд буруутай гэх хандлага ажиглагдах болж" гэсэн сэтгүүлчийн асуултанд ингэж хариулсан байна.
Тэрээр "Тэр хүн өөрийгөө буруутгаад л байна. За яах вэ, зарим хүмүүс энэ хүнээс болоогүй шүү гэдгийг мэдэж байгаа. Гэтэл дийлэнх нь буруутгаад байгаа ч юм шиг. Манайхан их сонин байх юм. Үүнээс болоод Бооёо ах шаналаад, өөрөөс нь болоод манай хоёр жүжигчин бүсгүйн хоорондох асуудал үүссэн юм шиг, өөрөөс нь болоод Билгүүн амиа алдчихсан юм шиг. Манай хамтлагт дор хаяж 30-50 уран бүтээлч байна.
Тэднийг хоол ундтай, өмсөх зүүлгэхтэй байлгах ажил Бооёо ахын нуруун дээр байгаа байхгүй юу. Тэр дунд байр, машины лизингтэй, өр зээлтэй өчнөөн улс байна. Тиймээс уран бүтээлээ зогсоох эрхгүй гэдгээ Бооёо ах мэдэж байгаа.
Хэтэрхий том “ачаа” үүрээд, цаг ямагт зүтгэж байна. “Юм болгонд өөрийгөө буруутгах хэрэггүй шүү дээ. Бид “Шинэ үе” гэдэг хамтлагт өөрсдийн сонирхлоороо ажиллая гэж ирсэн гэдгийг би Бооёо ахад хэлсэн.
Бооёо ах больё, хамтлагаас гаръя гэхэд үгүй чи заавал энд байх ёстой гэдэггүй. Юм хийх боломж байвал та нар өөрсдөө дэвжиж дээшил, хөгж гэж бидэнд дандаа хэлдэг. Тасралтгүй уран бүтээл туурвина гэдэг жүжигчин хүнд маш ховор боломж. Тиймээс болж өнгөрсөн зүйлүүдэд хэн нэгнийг буруутгах, ялангуяа Бооёо ахыг буруутгах нь ерөөсөө буруу, байж боломгүй зүйл" гэжээ.
www.times.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ