С.Пүрэвсүх: Бид хожих зорилготой байсан ч хожигдлоо
Тоглолтын дараах хэвлэлийн хурал боллоо. Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Пүрэвсүх энэ үеэр, "Бид хожих зорилготой байсан ч хожигдлоо. Гэхдээ би тамирчдаараа бахархаж байна. Бид мэргэжлийн тамирчидтай шигшээ багтай ийм тоглолт хийлээ. Бид ихэвчлэн довтолж тоглолоо. Залуу тоглогчдоо гаргалаа" гэв. Шигшээ багийн тоглогч Цэнд-Аюуш, "Эхний тоглолтод нэлээд тааруу тоглосон. Энэ тоглолтод сэтгэл хангалуун байна" хэмээн тоглолтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр ярилаа. Зүүн Тиморын шигшээ багийн дасгалжуулагч Сильва "Монголын шигшээ эх орондоо тоглосон болохоор илүү дамжуулж, довтолж тоглолоо. Бараг 40 хэмийн зөрүүтэй газарт тоглосон болохоор манай, танай шигшээд харилцан адилгүй байлаа гэж хэлж болно. Монголын шигшээ тоглолтын тактикаа олон солиод байх дэмий. Олон жил тактикаа судалж тоглох хэрэгтэй байдаг" гэв
СЭТГЭГДЭЛ БИЧИХ