Бангкок ниссэн онгоцонд согтуу эмээ агсан тавьснаас буцжээ

Оросын Красноярскаас Бангкок руу ниссэн онгоц «Емельянов» буудал руу буцахаас аргагүйд хүрсэн нь нисэх онгоцон дотор согтуу эмэгтэй шуугиан үүсгэсэнтэй холбоотой ажээ.

Энэ тухай ОХУ-ын Сибирийн холбооны тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Дотоод хэргийн яамны мэдээгээр, агаарын хөлгийн ахмад нэг зорчигчийн зан авирын улмаас Красноярскын нисэх онгоцны буудалд эргэн буух шийдвэр гаргасан гэнэ.

Согтуу эмэгтэй нисэх онгоцонд ёс бус үг хэллэг хэрэглэн хашгичиж, зорчигчдын дүрмийг сахихаас татгалзан, агаарын хөлгийн үйлчлэгчиыг цохиж зоджээ.

"Эмэгтэйг Красноярскын онгоцны буудал дээр захиргааны хэргийн хуулийн дагуу баривчилж хариуцлага хүлээлгэхээр болоод байна. Красноярск хотын 62 настай оршин суугч нь нислэгийн өмнөх шалгалтыг даван гараад аян замдаа ашиглахаар авч явсан нисэх согтууруулах ундаагаа уусан байжээ" хэмээн хэвлэл, мэдээллийн албаныхан ярьжээ.

Одоогоор шүүхээс түүнийг түр саатуулсан гэнэ. Олон нийтийн газар эмх замбараагүй, ёс суртахуунгүй үйлдэл гаргасан түүнд баривчлах хүртэл захиргааны ял тулгарч байгаа аж.

М.Баяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ