Германчууд Оросын талд тулалдах болжээ

Германы иргэд Оросуудын талд байгаа юм байх. Учир нь Германы зуугаас доошгүй иргэн Украинаас салан тусгаарлагчдын талд тулалдаж байгааг тус улсын тусгай албаны шугамаар олж тогтоосныг Die Welt сонин онцолжээ. Харин Оросуудын талд орсон Германчуудын ихэнхи нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан бүгд найрамдах улсуудаас гаралтай, зарим нэг нь бүр бундесверт алба хааснаар барахгүй, эмэгтэйчүүд ч дунд нь байгаа аж.

Сонирхолтой нь Германаас Сирид очиж туйлширсан үзэлтэй бүлэглэлүүдэд нэгдсэн лалын шашинтнуудаас ялгаатай нь тэд эрүүгийн хариуцлагад татагдахгүй.

Германы парламентийн дотоод улс төрийн шинжээч Штефан Майерийн мэдэгдсэнээр, салан тусгаарлагчдыг дэмжсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой боловч тус улсын Прокурорын Ерөнхий газрын мэдээллээр бол тэдгээр хүмүүсийн талаар баталгаатай мэдээлэл байхгүй байгаа аж.

Харин тэдний гол зорилго Украинд очиж "оросын үнэн алдартны шашинтай иргэншилийг" хамгаалах явдал гэнэ. Тэдний нэг тод жишээ бол Украины зүүн нутгаас гаралтай, ХБНГУ-ын иргэн 43 настай Алексей Рельке аж. Тэрээр эгнээндээ хэдэн зуун дайчид нэгтгэсэн "Зүүн өмнөдийн арми"-н удирдагч бөгөөд Украины тусгай албаны мэдээллээр 2014 оны хавар Луганскт гарсан бослогыг гардан удирдагчдын нэг байжээ. Украины Дотоод явдлын яамнаас түүнийг "хамгийн тэрс үзэлтэй террористуудын нэг" гэж тодорхойлжээ.

Энэ зэрэгцэнэ Герман эмэгтэйчүүд ч мөн ялгаагүй Донбасст очиж үзэл бодлынхоо төлөө тулалдахад бэлэн байгаа аж. Тэдний нэг, зүүн Германы Виттенберг хотын иргэн, 43 настай Маргарита Зайдлер үнэн алдартны шашинд урвасан нь барууны ертөнцийг гайхашралд хүргэсэн байна. Хэвлэлд мэдээлсэнээр Зайдер эх орондоо 12 жилийн турш ирээгүй бөгөөд олон улсын орны үнэн алдартны сүм хийдүүдээр хэсүүчлэн явж байжээ. Харин Украинд дайн тулаан болж байгааг мэдсэн даруйдаа тийшээ явсан байна.

Сэтгүүчдэд сүүлд олдсон мэдээллээр, Донбасс хотын ойролцоо явуулсан байлдааны ажиллагааны үеэр дор хаяхад Германы нэг иргэн нас барсан аж. Тэрээр Казахстанд төрж өссөн бөгөөд Баварийн Вюрцбург, Байройт, Швайнфурт хотуудад ихвэчлэгн амьдарч байсан 33 настай Виталий Пастухов гэгч байна. Түүнийг хоёрдугаар сарын 25-нд Москвад оршуулсан байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68 @yahoo.com
Утас: 76110303, 76110505

СЭТГЭГДЭЛ БИЧИХ