Хятадын эрх баригчид Мьянмарын талыг сүрдүүлжээ
Хятадын Засгийн газраас хилийн бүсэд орших иргэдээ хамгаалахын тулд шийдмэг арга хэмжээ авч болзошгүй гэдгээ Мьянмарын эрх баригчдад мэдэгджээ. Хятадын тал өнгөрсөн долоо хоногт Мьянмарын нисэх онгоцууд хилийн бүсэд орших тосгоныг бөмбөгдсөнөөс дөрвөн хятад иргэн амь насаа алдсан тухай мэдэгдсэн.
Мьянмарын арми хилийн бүсэд орших коканг хэмээх үндэстний босогчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулж буй боловч энэ хэрэгт холбоогүй, харин босогчдын үйлдсэн хэрэг гэдгийг мэдэгдсэн байна. Мьянмар буюу хуучин Бирм нэртэй байсан энэ улсын эрх баригчид даваа гаригт гал зогсоох тухай хэлэлцээрийг сэргээхээ мэдэгдсэн боловч коканг үндэстний төлөөлөгчдийг уг уулзалтад уриагүй аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ