Ширээний теннисний аваргууд тодорчээ

“ARB Mongolia” ХХК-ий нэрэмжит Монголын ширээний теннисний холбооноос насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгууллаа. 49 дэх удаагийн ширээний теннисний2015 оны тэмцээнд нийт 204 тамирчин оролцож, ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөв. Үүнээс эрэгтэй 136, эмэгтэй 64 тамирчин буюу эрэгтэй 31 баг, эмэгтэй 24 баг оролцсон юм.

Тус тэмцээнд Ганцаарчилсан ангилалд эрэгтэйчүүдээс ОУХМ Э.Лхагвасүрэн гурав дахь удаагаа, эмэгтэйчүүдээс М.Дэлгэрмаа анх удаа улсын аваргад түрүүллээ.

Харин эмэгтэйчүүдийн төрөлд ширээний теннисний спортоор олон шилдэг тамирчдыг төрүүлж буй Мэргэн багшийн охин Дэлгэрмаа аваргалжээ. Улсын аварга цолыг анх удаа хүртэж буй түүний хувьд спортын мастер цолыг хүртэв. Өсвөрийн улсын аварга, залуу тамирчин Г.Индра хоёр дахь удаагаа насанд хүрэгчдийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, спортын мастер цолыг хүртлээ. Мөн энэ ангилалд спортын мастер Б.Мөнгөнцэцэг хүрэл медаль хүртэж, сүүлийн хоёр жил дараалан медаль байрт шалгараад байна. Өдгөө дэлхийн чансааны 397 дугаарт бичигдэж байгаа улсын долоон удаагийн аварга, ОУХМ Б.Батхишиг хоёр дахь хүрэл медалийг хүртжээ.

Н.Цэнгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ