Жүжигчин Ууганаа өөрийнхөө биед сэтгэл хангалуун байдаг гэнэ

Жүжигчин Э.Ууганбаяр буюу Ууганааг хүүхэмсэг залуусын дүрд ихэвчлэн тоглодог гэдэг. Харин тэрбээр сүүлийн хүүхэмсэг, шалиг залуу гэхээсээ илүүтэй, намбатай эрийн дүрд тоглох болсон гэнэ. Учир нь сүүлийн үед залуу найруулагчид түүнийгөөр төрлийн дүр бүтээ гэх болсон аж.

Тэгвэл жүжигчид бид царайлаг байгаад яах вэ хэмээн боддог авьяаслаг залуу өөрийнхөө бие галбирт сэтгэл хангалуун байдаг гэнэ. Тодруулбал, тэрбээр “Хүмүүс бодибилдинг, фитнесст явна гэдэг бол их хотын нэгэн том соёл болсон байна. Зарим хүмүүс цайны цагаараа хүртэл фитнесст явж байгаа нь их сайхан. Би явахгүй байгаа, өөрийнхөө байгаа биедээ сэтгэл хангалуун байдаг. Би жилийн 365 хоногийн 200-аас 180-аад өдрийг нь костьюм пиджак өмсөж өнгөрүүлдэг. Тэр хувцаснууддаа л багтах гээд таргалдаггүй юм шиг байгаа юм” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

С.НАРАН

СЭТГЭГДЭЛ БИЧИХ