Майли Сайрус гэрлэхээр шийджээ

Гадаадын хэвлэл мэдээллийнхэн алдартай дуучин бүсгүй Майли Сайрус болон Холливудын од Арнолд Щварцнеггерийн хүү Патрик Шварценеггер хоёр болздог тухай мэдээлэл тараад удаж байна. Сүүлийн үеийн мэдээллээр энэ хоёр хос гэрлэхээр шийдэж хамт амьдраад эхэлсэн гэнэ. Майли Сайрус, Патрик Шварценеггер хоёр хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг талаар гадаадын хэвлэлийнхэн 2011 оноос эхлэн бичиж эхэлсэн юм. Тодруулж хэлхэд: Тэр жил Патрик сэтгүүлчдэд өгсөн ярилцлагандаа энэхүү алдартай дуучин бүсгүйтэй уулзахыг хүсдэг гэдгээ хэлсэн байна. Харин түүний дараа Майли Сайрус , Патрик Шварценеггертэй өөрөө холбоо барьжээ. Үүнээс хойш болзож эхэлсэн гэдгийг хэвлэл мэдээллийнхэн бичсэн байна. Одоогоор 22 настай Майлигийн найз залуу болох 21 настай Патрик Өмнөд Калифорнийн их сургуульд сурч байгаа юм. Харин Шварценеггерийн гэр бүлийнхэн болон ойр дотныхүмүүс нь Патрикийн энэхүү сонголтод сэтгэл хангалуун биш байна гэдгээ хэлсэн байна.

11068802_408424312650422_2034804865_n

Н.Тилеген

СЭТГЭГДЭЛ БИЧИХ