Нарны энергиэр ажилладаг хөвөгч байшин
Сүүлийн жилүүдэд хаягдал материалыг дахин ашиглаж, эд зүйлс хийх нь элбэг болсон билээ. Байгаль орчинд ээлтэй, нарны эрчим хүчийг хуримтлуулан дотоод хэрэгцээгээ хангах боломжтой, хаягдал материал ашиглан хийсэн хөвөгч байшин барьжээ.
Италийн Гианкарло Зима гэх архитекторын бүтээл болох уг байшин нь дотроо гал тогоо, амралтын хэсэг, ор буйдан зэрэг хүний хэрэглээнд бүрэн нийцэхүйц тавилгатай, дотоод цахилгаан эрчим хүчнийхээ хэрэглээг дээвэр дээрх нарны эрчим хүчийг хуримтлуулах хавтангуудаараа хангах хүчин чадалтай аж.
Т.БИЛГҮҮН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ