Таиландын загасчид дэлхийн хамгийн том загасыг барьжээ
Эрдэмтдийн үзэж буйгаар, Таиландын загасчид дэлхийн гол мөрний хамгийн том загасыг барьсан байна.
Мэклонг голд загасчилж явсан тай иргэд мөгөөрст загасны бүлэгт хамаарах асар том аварга загасыг барьсан аж. “Энэ том загас уртаараа 14 фут буюу 4,2 метр, 8 фут буюу 2,4 метр бүдүүн бөгөөд 800 фунт буюу 362 кг орчим жинтэй байсан” хэмээн судлаач Жефф Корвин өгүүлжээ.
Аварга загасыг найман хүн арай чүү татаж голоос гаргасан гэнэ.
Корвины өгүүлснээр, түүнийг бэртээж гэмтээхээс сэргийлэн эрдэмтэд тодорхой жигнэж үзэхгүй байхаар шийдсэн бөгөөд хэсэг хугацаанд судалсаны эцэст усанд нь буцаан тавих юм байна.
Д.Билэгт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ