Манай хоккейчид Макаог 8:1 оноогоор буулган авчээ
Азийн цомын аварга шалгаруулах шайбтай хоккейн 2015 оны тэмцээн Тайванд үргэлжилж байна. Тус тэмцээний хошой хүрэл медальт манай улсын хоккейчид өөрсдийгөө хүчтэй өрсөлдөгч болохоо харуулж чадлаа. Багийн ахлагч Н.Мишигсүрэн тоглолтын 2 дах минутанд эхний гоолыг, 8 дахь минутанд удаах гоолыг айлын хаалганд оруулжээ. Мөн довтлогч н.Ган-Очир, хамгаалагч Тамир нар гоол оруулснаар эхний үе 4:0 харьцаатайгаар өндөрлөв.
Дараагийн үед н.Шинэбаяр, н.Мөнхзаяа нар оноогоо нэмлээ. Тоглолтын 31 дэх минутанд Макаогийн баг нэр төрийн нэг гоол оруулсан. Харин н.Сүрэнбалжир, н.Алтангэрэл нар тооны харьцааг 8:1 болгож тоглолт өндөрлөсөн байна. Н.Мишигсүрэн 2 гоол оруулж, 2 ашигтай дамжуулалттайгаар Шилдэг тоглогчоор тодорсон бөгөөд манай багийн дараагийн тоглолт өнөөдөр Арабын нэгдсэн эмиратын багтай өрнөх юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ