Дуучин Нара: Их дэлгүүрийн урд хоёр хөхөө гаргаад бүжиглэхэд л од болчихно
Олны хараанд байнга өртөж явдаг залуу бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтах хүн бол дуучин М.Нара билээ. Бид энэ удаа дуучин Нарагийн өмнө ньхэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна. Саяхан амаржиж, намба суугаад байгаа дуучин бүсгүй хэдэн жилийн өмнө хэвлэлд иймэрхүү ярилцлага өгч байжээ.
-Эмэгтэй хүн гоолиг байхаас гадна сайхан харагдахын тулд ямар байх ёстой вэ?
-Энд тарган туранхайн асуудал хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь эрүүл байх нь чухал. Эрүүл хүнээс сайхан энерги, сайхан царай зүс харагддаг. Өмнө нь би энэ асуудалд их санаа зовдог байсан. Одоо бол эрүүл энх байхыг л чухалчлах болсон. Эцэст нь төгс хүн гэж байдаггүй л дээ.
-Тэгвэл чи Монголын сайхан бүсгүйн тоонд өөрийгөө орно гэж боддог уу. Сайхан бүсгүй гэхээр загвар өмсөгч, эсвэл мисс байх ёстой юу?
-Өөрийгөө үнэлэх үнэлэмж байх ёстой. Гэхдээ надтай надгүй хүсэмжит бүсгүй, секси бүсгүй гээд л баахан өргөмжлөл олгосон л байсан. Хүмүүс гаднаасаа л гоолиг байвал сайхан харагдана гэсэн юм байхгүй. Миссүүд, загварынхан л сайхан хүүхнүүд гэвэл үнэхээр гутамшигтай санагдаж байна. Сүүлийн үед дэлгэрээд байгаа энэ олон миссийн тэмцээнийг хараад ичдэг. Монголын бүх эмэгтэйчүүд мисс болох албатай юм уу. Одоогийн миссийн тэмцээн үнэ цэнээ алдсан байгаа биз дээ. Хэдэн жилийн өмнө миссийн тэмцээн үнэхээр сайхан байсан. Харин одоо олны танил болох гэж тэмцээнд орж байгаа нь энэ гээд аймаар царай муутай хүүхнүүд орох болсныг хараад эмзэглэдэг. Нэртэйгээр нь аймаг бүрээс мисс шалгаруулаад бүгдэд нь өргөмжлөл олгох нь яасан юм бэ. Харин жинхэнэ сайхан бүсгүйчүүд олны анхаарлаас зугтаж, тайван амьдралыг сонгоод явж байгаа байхгүй юу. Монголд олны танил болоогүй, болохыг ч хүсдэггүй өчнөөн сайхан бүсгүйчүүд явж байгаа. Цөөн хүн амтай манай улсад од болох дэндүү амархан шүү дээ. Наад зах нь Их дэлгүүрийн урд хоёр хөхөө гаргаад бүжиглэхэд л маргаашийн бүх сонин дээр гараад л од болчихно.
-Таны давуу зан чанар юу юм бол?
-Хүн бүхэн харилцан адилгүй байдаг. Надад байхгүй зүйл нэг хүнд байдаг бол надад байгаа зүйл түүнд байхгүй байх жишээтэй. Тэгэхээр би бусдаас тийм давуу талтай гээд тодорхойлоод явж байвал бүдүүлэг хэрэг. Бусадтай л адил хүсэл мөрөөдөлтэй, өөрийнхөө сонирхлоор дуулаад явж байгаа эгэл жирийн эмэгтэй.
-Ямар үед баярлаж, гомддог вэ. Эмэгтэй хүний уян хатан зан чанар чамд хэр байдаг бол?
-Эмэгтэй хүнд байдаг бүхий л зан чанар надад байдаг. Сэтгэлийн хөдлөл ихтэй хүн дээ. Хэн нэгэнд уурлаж гомдсон ч тэр дороо мартчихдаг. Ер нь онцын ач хобогдолгүй зүйлийг биедээ агуулж явах дургүй. Хэн нэгнийг гомдоочихоод үнэхээр миний буруу байсан бол түүнээс уучлалт гуйх чадвартай гэж өөрийгөө дүгнэдэг.
-Өөрийнхөө гоо үзэсгэлэнг хэзээ илүү их олж хардаг вэ. Жишээ нь өглөө эрт босоод таалагдсан хувцсаа өмсөөд, нүүрээ будчихаад ажилдаа гарахдаа ч юм уу?
-Цаг үргэлж би өөрийгөө сайхан байна гэж боддог. Жишээ нь, би чамтай ярилцаж суухдаа ч арын толинд өөрийгөө хараад л сууж байна. /инээв. Сур./
-Найз залуутай болж байна уу?
-Болоогүй байна. Одоогоор болохыг ч хүсэхгүй байна. Эрэгтэй хүнд цаг гаргах хүсэл ч алга. Хэсэг хугацаанд амарсан учраас уран бүтээлдээ ормоор байна. Зөвхөн дуу дуулах бус телевизийн нэлээд хэдэн шоуны санал ирсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ