Рианна Хятадад амьдрахыг хүсдэг
Дуучин Рианна Хятадын “Harper’s Bazaar” сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Би Хятадад амьдрахыг хүсдэг. Өдөр бүр Цагаан хэрэм дээр гарч, цэвэр агаар амьсгалахыг хүсч байна” гэж хэлжээ. Рианна 2008 онд Бээжин хотноо зохион байгуулагдсан зуны олимпийг үзснээс хойш Хятадад амьдрах хүсэлтэй болсон гэнэ.
Сэтгүүлч “Хятадад амьдарч, азид уран бүтээлээ туурвих хүсэлтэй байна уу” гэж асуухад “Би тун удахгүй Хятадад нэг байшин авах болно. Гэхдээ Бээжин, Шанхай зэрэг хөл хөдөлгөөн ихтэй хотод байшин худалдан авах сонирхолгүй байна. Хятад бол үзэсгэлэнт байгаль ихтэй. Тиймээс байгаль дунд байшин худалдан авахыг мөрөөддөг. Энэ мөрөөдөл биелнэ гэдэгт итгэлтэй байна. Хүссэн газраа байшингаа худалдан авсны дараа уран бүтээлээ яах эсэхээ шийдвэрлэнэ” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ