Виктория Бэкхем фэнүүдээ айлгав
Саяхан Лондон хотод “Александр Маккуин. Зэрлэг гоо үзэсгэлэн” гэдэг нэртэй үзэсгэлэнг нээхэд Виктория бүсгүй хачин царай муутай морилсон аж. Тэрбээр нүд, хөмсгөө өтгөн хар өнгөөр будсан тул тэнд байгсдыг цочирдолд оруулжээ. Хүмүүс Викторияг аймшгийн киноны баатар шиг л хүлээж авсан байна.
Өдгөө 40 настай од бүсгүйг гоё болгох гээд гоо сайханчид 10 жилээр хөгшрүүлж орхисныг хэрэгт дуртай хүмүүс онцлов. Урт хар үс, хар өнгөтэй даашинз түүний дүрийг тодотгож өгч байсан бөгөөд сайн эрчүүд Викторияг “Хар бэлэвсэн эхнэр” хэмээн онцолжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ