Лаагаар энергиэ алдсан эсэхээ мэдэж болно

Сүүлийн үед энерги гэж их ярих болж. Муу, сайн энерги гэж. Санаа сэтгэлээр унах, стрeсс ядаргаанд орох, өвдөх, хиймор сүлд нь доройтож, ажил төрөл нь бүтэлгүй болох нь муу энерги хуримтлуулагдсанаас болдог талаар ярьдаг. Тиймээс хүн бүр л өөр өөрийн энерийн бүрхэвчтэй байдаг. Зарим нь цахилгаан соронзон долгион хүрээлж байдаг ч гэдэг. Yүнийг амин цэнэг буюу био энерги гэж шинжлэх ухаанд нэрлэж ирсэн байна. Хүнд био энергийн долоо, туслах 12 гээд нийт 19 төв байдаг байна. Хүн энэ төвүүдийнхээ тусламжаар энерги авч, өөрийгөө цэнэглэ¬дэг. Залуу насанд хүний био энерги нягт, хүчтэй байдаг бол хөгшрөх тусам хүний тархлаа суларч түүнийгээ дагаад гаднаас бохир муу энерги авахдаа илүү болдог гэнэ.

Энергиэ яагаад алддаг вэ?

Хүн айсандаа, эсвэл сэтгэл тавгүйтснээс болж энергээ санамсаргүй байдлаар алддаг байна. Санамсаргүй байдалд энерги алдахад халтирч ойчих, гэнэт цочоох хүртэл орно. Тэгвэл санаатай байдлаар бас энергээ алддаг байна. Тэгвэл санаатай байдлаар энерги алдах тохиолдол ч бас гардаг аж. Энэ тохиолдолд тухайн хүнийг хүчээр эрхшээлдээ оруулах, мөн албан ёсоор зарим зүйлийг хийлгэх зэрэгт энерги алддаг байна. Энергиэ алдсанаар уур уцаартай, ядарсан, таагүй болдог. Хэдийгээр энэ үед хүн өөрийгөө соронзон долгионы хүчээр мэдэрдэг энэ байдлаас гарах арга замыг олж чаддаггүй байна. Гэхдээ энергийг нөхөж маш олон боломж байдаг аж.

Хүн хэрэгцээт энергийнхээ 20-25 хувийг хоол унд, нойрноос авдаг бол үлдсэн хувийг газар, сансар огторгуй, ус, гал, салхинаас авдаг байна. Ингэснээрээ алдсан энергиэ нөхөж, эрүүл, эрч хүчтэй, бусдын дайралтад өртөлгүй бат зогсож чаддаг аж. Газраас энерги авах: Нүцгэн нуруугаараа газар хэвтэж, гүнзгий амьсгаа авах, мөн хөл нүцгэн 5-10 минут зогсох. Уснаас энерги авах: Голын усанд цээжээ далд ортол зогсч, гэдсээрээ гүн амьсгал авах, энэ үед усны урсгалыг мэдэрч 7-10 минут болдог байна. Галаас энерги авах: Гал, эсвэл нар уруу удаан харж зогсох. Энэ үед гэдсээрээ амьсгаа авч гал, нарны туяаг мэдрэх хэрэгтэй.Салхинаас энерги авах: 2-3 м/с салхитай +7 градуст салхи уруу харж зогсох. Энэ үед амьсгал авч цээжиндээ салхины хүчийг мэдрэх хэрэгтэй. Энэ нь 10-15 минут үргэлжилдэг байна. Сансар огторгуйгаас энерги авах: Од уруу харж зогсоод түүнийг залгиж байгаа мэт бодох хэрэгтэй. Энэ үед гүн амьсгаа авч 10-15 минут болно.

Хэрвээ та өөрийнхөө энергийг бүрэн цэнэглэчихлээ гэж бодвол, “миний биеэр энерги дүүрэн байна, би муу энергиэс өөрийгөө хамгаалж чадна” хэмээн сэтгэлдээ олон дахин хэлж баталгаажуулан өөртөө итгэх итгэлийг өгөх хэрэгтэй ажээ. Мөн эр, эм хүмүүс бэлгийн ажил хийх буюу дур тавих үед маш их энергийг хуримтлуулж авдаг байна. Энэ үед энергийн бүх төвүүд нээгдэж, тухайн хүн өөрийн бодол санаагаа төвлөрүүлж чадвал тэр хэмжээгээр энерги авах боломжтой ажээ.

Бохирдсон энергиэ цэвэрлэж эмчлээд үз

Бохирдсон энергийг сард нэг удаа цэвэрлэх зайлшгүй шаардлагатай ажээ. Yүнд энергийн төвүүд тусалдаг байна. Хүн муу энергиэ цэвэрлэхгүй удвал өөрийгөө жолоодох чадвараа бага багаар алдана. Иймээс энергиэ цэвэрлэж, эрүүл саруул, эрх чөлөөтэй, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Хүний энергийн үндсэн долоон төв нь толгойн орой, гуравдагч нүд буюу хөмсөгний голд, хоолойд, зүрхний төв хэсэгт, мөгөөрсний төвд, хүйсэн дээр, давсагны доод талд, ахар сүүлэнд байрладаг байна. Төв цэгүүдийн орчимд лаа асаан барьж, нар зөв эргүүлж энергиэ бохирдсон эсэхийг шалгаж болно. Хэрвээ лаанаас тортог гарах, чихран дуугарч байвал танд бохир энерги шингэж гэж ойлгож болно. Давсаг, хүйс орчмын энергийг цэвэрлэхдээ, далайн давстай усанд бэлхүүс хүртлээ 10-15 минут зогсдог байна. Зүрхний төвийг бохирдлоос хамгаалахын тулд хүнийг хайрлах хэрэгтэй аж. Хоолойн хэсгийг цэвэрлэхэд тэнгэр харж гүн амьсгаа авдаг. Хөмсөгний гол гуравдагч нүдний биоэнергийн төвийг гал уруу удаан хандуулж, бохирдлыг цэвэрлэж болдог. Мөн үүнээс гадна муу санаатай, хэл ам хийдэг, хүнээс ямар нэгэн хэмжээгээр холбогдож байдаг далд ут¬сыг олж таслах нь чухал, дайтах аргаар бус эв зүйг олох аргаар.

Ингэснээр та бусдаас ирэх бохир, муу энергийг өөрөөсөө цэвэрлэж чадна. Энергийг хамгаалах хэрэгсэл: Энергийг юугаар ч хамгаалж болдог байна. Төрөл бүрийн эрдэнийн чулуу, бурхан номын сахиус гээд хүн өөрөө итгэж, даатгаж чадвал хүзүүнд зүүсэн нохойны шүд ч өнгө орж гялалздаг байна. Иймээс сэтгэлийг тань дагаад тухайн эд зүйл таныг муу бүхнээс хамгаалах энерги болдог. Гадны энергиэс гэр орноо хамгаал: Танайд зочин ирсний дараа хэрүүл, маргаан гарах үед ямар нэгэн таагүй байдал мэдрэгдвэл гэр орноо даруйхан цэвэрлэх шаардлагатай ажээ. Шинэ сар эхэлсний дараа буюу 9, 15, 23, 29-ны өдрүүдэд үүдээ онгойлгож, муу явдлын энергийг гаргаж болдог байна. Энэ үед лаа асаах, мөчир шатаах, утаа гаргах зэргээр өөрийнхөө итгэл үнэмшлээр цэвэрлэдэг. “Би”-гээс энерги авч болно: Ямар ч үг хүчтэй байж, тухайн нөхцөлд гайхамшигтай нөлөөлдөг байна. Тиймээс “Би” гэдэг үгийг сэтгэлээсээ хэлж, бас хүлээж авах ёстой. Зарим үед “Би” гэж хашгирч, орилж байх нь өөрийгөө илүү мэдэрч, өөртөө энерги өгөхөд тусалдаг байна. Та чангаар “Би” гэж хашгираад үзээрэй. Энэ үед таны хоолой бүдүүн чадалтай, итгэлтэй байх ёстой ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ