Манай шигшээ Зүүн Тиморт 4:1 харьцаагаар хожигдлоо
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Зүүн Тиморын шигшээ багтай талбай дээр нь тоглож 4:1-ийн харьцаагаар хожигдол хүлээлээ. Манай ганц гоолыг н.Энхжаргалын дамжуулалтаар н.Эрхэмбаяр хаалганд мөргөж тоглолтын төгсгөлд оруулсан байна. Хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатар хотод Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд явагдана.
Монгол Улсын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатны сорилго тоглолтдоо оролцож буй нь энэ билээ. Хэрэв тус тоглолтод манай шигшээ баг өрсөлдөгчөө гурван бөмбөгний зөрүүтэй хожихгүй бол ДАШТ-ий урьдчилсан шатны сорилго тэмцээнээс хасагдана. Мөн 2018 он хүртэл ямар нэгэн тэмцээнд оролцох эрхгүй болох юм.
Н.Цэнгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ