Дуучин Э.Минжинсорын ихэр охидын Монгол нэр нь Ялалтмаа, Бурхан хардаг
АНУ-д ажиллаж амьдарч байгаа дуучин Э.Минжинсор хэдэн жилийн өмнө грек залуутай ханилан, хөөрхөн ихэр охидын ээж болсон билээ. “Спайк” хамтлаг тарснаас хойш өөрийн бие даасан уран бүтээлдээ орж “Хүүхэлдэй” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж байсан тэрбээр төд удалгүй АНУ-ыг зорьсон түүхтэй. Харин ихэр охидынхоо эцгээс хэдийнэ салсан гэдгээ мэдэгдсэн дуучин бүсгүй маань өдгөө өрх толгойлсон эмэгтэй болсноор барахгүй эх орондоо бүрмөсөн ирээд байгаа билээ.
Дуучин бүсгүйн өхөөрдөм хөөрхөн охидын нэрийг Викториа, Жессика гэдэг төдийгүй дуу хууранд дуртай, бүжиглэх авьяастай хэмээн ээж нь онцолсон. Тэгвэл дуучин Э.Минжинсор охидынхоо нэрийг Монголоор орчуулсан бөгөөд энэ талаараа “Миний хоёр энгэрийн зүүлтүүдийн нэрийг Монгол руу орчуулбал Викториа-Ялалтмаа, Жессика-Бурхан хардаг гэсэн утгатай юм байна” хэмээн найз нөхөддөө сонирхуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ