Лондонд сельфи хийхийг хоригложээ

Их Британийн Лондон хотын уран зургийн музей үйлчлүүлэгчдээ сельфи хийхийг хоригложээ. Дэлхийн улс орны уран зургийн музейнуудад үйлчлүүлэгч болон үзмэрүүдэд гэмтэл учруулж болзошгүй гэж үзэн сельфи хийхэд хэрэглэдэг уртасгуурыг ээлж дараагаараа хориглоод байгаа билээ.

Лондоны музей ч энэ давалгаанд нэгдээд байгаа аж. “Сельфиний уртасгуур”-ийгүзүүр дээрухаалаг гар утас, эсвэл камерийгсуурилуулж өөрийнхөө зургийг дарахад хэрэглэдэг бөгөөд хялбар сунаж эвхэгддэг.

Сүүлийн үед залуучуудын дунд эрэлттэй байгаа эдлэлийн нэг юм. Уран зураг, зохиогчийн эрх зэргийг хамгаалах, бусдад хуулбарлуулахгүй байх үүднээс “National gallery” уран зургийн музей сельфи хийхийг хориглох шийдвэрийг гаргажээ. Өмнө нь Франц, АНУ, Австралийн томоохон музейнууд сельфиг хориглож байсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ