Монголын шигшээ багаа дэмжээрэй монголчуудаа

2018 оны ДАШТ-ий урьдчилсан 1-р шатны уг тоглолт 3 сарын 12, 17-нд явагдана

Энэ удаагийн дэлхийн аварга манайх шиг чансаа доогуур улсуудад том боломж олгож байна. Зүүн Тиморыг хоёр тоглолтын нийлбэрээр хожиж чадвал, дараагийн шатанд Азийн 40 улс найман хэсэгт тав таваараа хуваагдах юм. Шигшээ багууд жилдээ 3-4 цугларалтанд хамрагддаг учраас ямар ч багтай тоглосон том одууд дуудагддаг жамтай.

Япон, БНСУ, Иран, Австралитай нэг хэсэгт орвол зурагтаар үздэг одууд бүгд ирнэ. Хамгийн чухал нь 40 багаас дөрвөн баг хасагдаж 36 багт нь дараагийн боломжууд гарч ирэх юм. Эхний 12 нь дэлхийн аваргын урьдчилсан шатанд орох бол үлдсэн 24 нь Азийн Цомын урьдчилсан шатны тоглолттой. Юу л байна боломж байна. Тэгэхээр бид Зүүн Тимор гэж сураггүй улсыг хожих нь зайлшгүй чухал алхам. Мэдээж тамирчид, дасгалжуулагчид байдаг бүхнээ шавхана. Харин үзэгчид бидний хувьд Улаанбаатарт тоглох ямар хэцүү байдгийг халуун орныхонд мэдрүүлж, шигшээ багтаа хөгжөөн дэмжигчийн том дэмийг өгөх нь юунаас илүү чухал юм.

Үзэгчид бидний хувьд Улаанбаатарт тоглох ямар хэцүү байдгийг халуун орныхонд мэдрүүлж, шигшээ багтаа хөгжөөн дэмжигчийн том дэмийг өгөх нь юунаас илүү чухал юм. Тасалбар 5000 төгрөгөөр зарагдах бөгөөд World soccer сэтгүүлтэй хамтарч ажиллаж байна. Та бүхэн тасалбар, сэтгүүлээ хамтад нь 5000 төгрөгөөр худалдаж авах боломжтой. World soccer сэтгүүлийн тусгай дугаарт монголын хөлбөмбөгийн түүх, шигшээ багийн танилцуулга, өмнөх тоглолтууд гээд сонирхолтой зүйлсийг багтаалаа. Тоглолт Гуравдугаар сарын 17-ны мягмар гарагийн 16 цагт МХБХ-ы ногоон талбайд болно.

Та нараас хожил шаардахгүй, гоол шаардахгүй, зүгээр л шигшээ багийн тоглолтоо үзэх өөрөө гайхамшигтай мэдрэмж. Үүнийг л мэдрэхийг хүсэж байна!!! Монголын хөлбөмбөгийн шигшээ баг минь урагшаа!!!

ЧАНСАА ОЙРОЛЦОО УЛСУУД БА ТОГТОЛЦОО

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурван жилийн дараа хойд хөрш ОХУ-д болно. ОУХБХ-ы гишүүн 209 орноос тив тивээс шигшигдсэн 32 улс оролцох бөгөөд урьдчилсан шатны тоглолтууд гуравдугаар сарын 12-д азийн бүсийн тоглолтуудаар эхлэж байгаа юм. Азийн 44 гишүүн орноос бага чансаатай 12 улсад Монголын шигшээ баг маань багтаж, өндөр чансаатай зургаа, бага чансаатай зургаан багтай сугалаагаар тоглох билээ.

Энэтхэг, Иеменээс бусад нь болох Шри Ланк, Таивань, Камбож, Зүүн Тиморын шигшээгийн аль нэгийг сугалвал хожих боломжтой байсан юм. Иемений хувьд жил ирэх тусам чансаа доошилж байгаа ч, азийн баруун бүс өөрөө хүчирхэг багуудтай болохоор чансаа бага, тоглолтын агуулга сайтайг Финланд, Нигери, Саудын Араб, Катартай хийсэн тоглолтоос харж болно. Энэтхэг бол ямарч сугалаа татсан дараагийн шатанд үлдэхээр хүчирхэг баг.

Манайхтай ойролцоо зургаан багт Пакистан байсан нь, нэг ч гэсэн хүчтэй багтай таарахгүй боломж байлаа. Пакистан дэлхийн аваргад анх удаа оролцож байгаа ч, өмнө нь жижиг тэмцээнүүдэд сайн оролцдог, хүн амаараа дэлхийд 6-д ордог учраас хөлбөмбөгчид ихтэй, тэр хирээрээ өрсөлдөөн ширүүсч буй улс. Непал саяхныг болтол дотоод үймээнтэй, эдийн засаг тогтворгүй байгаа ч хөлбөмбөгийн түвшин тийм ч сул биш. Хэрвээ Энэтхэгээс өөр улстай таарсан бол хатуу сугалаа болох байлаа.

Харин Бутан, Бруней, Макаогийн хувьд хөлбөмбөгчин багатай, тоглох хүн цөөтэй учраас энэ байрандаа тогтмол байх болов уу! Таивань ч гэсэн хүн ам ихтэй боловч чинээлэг амьдралтай иргэд ньхүүхдээ хөлбөмбөгчин болгох дургуй байдгийг хөлбөмбөгийн мэргэжилтнүүд нь манайхантай уулзахдаа хэлж байсан гэдэг. Харин Монголын хувьд хүн ам бага, амжиргааны түвшин дундаж, хөлбөмбөг тоглох сонирхолтой хүүхдүүд элбэг.

Хөлбөмбөг сонирхогчид сүүлийн арван жилд үндэсний спортоосоо илүү гарсаныг шууд нэвтрүүлгийн цар хүрээнээс харж болно. Үндэсний лигт 150 орчим тамирчин тоглож, сонирхогчийн тэмцээнд 500 орчим хөлбөмбөгчид бий. ОУХБХ-оос хамгийн олон буюу зургаан удаа “ГООЛ” төсөл авсан улсаар тодорч байсан ч, дотоод засаглал тааруугийн улмаас ёроолын багуудаас ховхорч чаддаггүй.

ЗХУ-д улсад төгссөн мэргэжилтнүүдийг оруулаад гарын арван хуруунд хүрэхгүй чадварлаг мэргэжилтнүүдтэй боловч тэдгээр мэргэжилтнүүдэд хөлбөмбөгийн холбоонд ажиллах боломж олддоггүй. Олдсон ч мэргэжлийн бус хүний удирдлага, мэргэжлийн бус системд ажиллах болдог. Системийн доголдол нь цаг агаараасаа илүү бэрхшээл болчихсон. ОУХБХ-оос хамгийн олон буюу зургаан удаа “ГООЛ” төсөл авсан улсаар тодорч байсан ч, дотоод засаглал тааруугийн улмаас ёроолын багуудаас ховхорч чаддаггүй манай улс.

Хөлбөмбөгт их бага хэмжээгээр хөрөнгө оруулсан зуу хол давсан компани, хувь хүн бий гэсэн судалгааг харж болно. Гэвч муу засаглал нь энэ бүхнийг үргээж, мөнгө нь үргүй зардал болсоор ирсэн. Газар зүйн хувьд тархай бутархай, азийн хамгийн тохиромжгүй цаг агаарын бүст байрладаг орон. Тиймээс ч эрт дээр үеэс хүн ам сийрэг, ирсэн хүмүүс нь ч тогтохын аргагүй эрс тэрс цаг агаартай.

Асар том газар нутагтай боловч нэг том хотод нь хүн амынхан тавны хоёр нь төвлөрсөн өвөрмөц байдал нь африкийн Сахаар орчимын хэд хэдэн улсыг санагдуулам. Ер нь бол азийн бусад улсыг бодвол хөлбөмбөг хөгжих хүндрэлтэй асуудал байдаг боловч гол асуудал дотоод засаглал нэг хүн рүү чиглэсэн буюу босоо тэнхлэгтэй.

Нэг гэр бүлээс хараат байсан хөлбөмбөгийн холбоо нь ОУХБХ-ы буянаар ардчилсан сонгуультай 17 жилийн дараа золгосон ч, хөлбөмбөгт хамааралгүй орон нутгийн удирдлагуудыг сонгуульд олноор оруулснаар системийн гажуудалтай гэдгээ харуулсан. Үүгээрээ улс төрийн нөлөө орж ОУХБХ-ы дүрмийг зөрчих болсон юм.

Буруу тогтолцоо нь шигшээ багт нь шууд утгаараа илэрдэг бөгөөд дасгалжуулагчийн баггүй, эмчгүй (заргалдаж байгаад долоо хоногийн өмнө эмчтэй болсон гэсэн), хүнс тэжээлийн хомсдолтой, амин дэмийн дутагдалтай болохоор амархан гэмтдэг, гэмтэл нь удаанилааширдаг, хатигнаас эхлээд ядаргааны өвчин авдаг, авах магадлалтай.

Лигт нь клубууд 30-40 сая төгрөгний зардал гаргаж, түрүүлсэн нь 8 саяыг авдаг. Сонгууль нь шигшээ баг, үндэсний лигийн клубуудээсээ чухал болохоор орон нутгаас ирсэн төлөөлөгчид монголын хамгийн үнэтэй, нэг өрөө нь 250 000 төгрөгний зочид буудалд тухалдаг. Хөлбөмбөгийн согогийг нь тоочвол дуусахгүй. Ядаж л ОУХБХ-ы Сахилга бат, Ёс зүй, Маргаан таслах, Аудит хяналт шалгалт гэсэн хамгийн чухал дөрвөн хороо байхгүй.

Удирдлагууд нь эдгээр хороодоос үхтлээ айдаг хөлбөмбөг хөгждөггүй “ёс зүй”-д дургуй олон орны нэг. Жижигхэнээр бацвал хөлбөмбөгийн тогтолцоо нь гажчихсан. Сул тал, давуу талын бүх судалгааг нь гаргаж, яаж хөгжих боломжтойг нь тооцоолоод ч хөлбөмбөг хөгжих нь нэг л хүнээс хамаардаг хэвээрээ. Азаар эсвэл тохиолдлоор зөв хүн гарч ирвэл хөгжих боломж, нөөц асар их. Харамсалтай нь тэр аз, тэр тохиолдол нь тохиож өгөхгүй юм. Хөлбөмбөг хөгждөггүй сүүлийн чансаанд байдаг улсуудын сонгодог хэв загварыг багтаасан улс юм. Ийм хөлбөмбөгийн тогтолцооноос шигшигдсэн 23 тамирчин, дасгалжуулагч С.Пүрэвсүхийн хамт Зүүн Тиморын шигшээтэй таарч, Монгол анх удаагаа хөлбөмбөгийн дэлхийн аваргын урьдчилсан шатны хоёрдугаар тойрогтшалгарах эрхийн төлөө тоглоно.

БИДНИЙ ӨРСӨЛДӨГЧ ЗҮҮН ТИМОР ГЭЖ ХЭН БЭ? Албан ёсныхон нэр нь Тимор Лэстэ (Timor Leste). 16-р зууны үед Португалчууд анхилам үнэрт зандан мод, халуун ногоогоор нь колончлох болж, Хятадын Макао, Энэтхэгийн Гоаг зандан мод, халуун ногоо худалдах гол төв болгон наймаа хийж, асар их ашиг олсон гэдэг.

300 жилийн дараа Индонезийг колончилж байсан Холландууд, Португалтай тохирч Тимор арлыг баруун, зүүн хэсэгт хуваасан түүхтэй. Португалаас 1974 онд Зүүн Тимор салсан хэдий ч, Индонезийн Сухартогийн засгийн газар олон жилийн өмнөх алдсан газар нутгаа эргүүлж авна гэсэн шалтгаанаар үймээн гарч асар олон хүн амь эрсдсэн юм.

Тухайн үед коммунизмийн хар үүл Энэтхэг-Хятадын хойгийн талыг (Вьетнам, Лаос, Камбож) бүрхсэн байснаар Зүүн Тиморын асуудалд АНУ, Япон оролцож чадаагүй. Ингэснээр 30 орчим жилийн мөргөлдөөн 1999 онд дуусгавар болж, ард иргэдийн нээлттэй сонгуулиар 80 хувийн саналаар Зүүн Тимор тусгаар тогтнох болсон ч, үймээн дахин гарав.

НҮБ-ийн тусламжтайгаар 2002 онд албан ёсоор тусгаар улс болсноо зарлаж, юу ч үгүй хоосноос эхэлжээ. 500 жилийн дарангуйллаар баялагийн хараал (зандан мод, халуун ногоо) нь дуусч, олон жилийн үймээнээс салсан Зүүн Тимор, 2008 онд онцгой байдал зарлахад ерөнхийлөгч нь бууны суманд өртсөн байлаа.

Үүнээс хойш НҮБ-ын тусламжтайгаар Зүүн Тиморын байдал сайжирч, засаглал нь тогтворжиж байна. Дасгалжуулагчаар нь жилийн өмнө Сэри А-аар эчнээ танил болсон Давидэ Баллардини ажиллаж буй. Болонья, Жэноа, Лацио, Кальяри, Палэрмо клубуудыг амжилт муутай дасгалжуулж байсан Баллардинигийн намтарт, дандаа нэг жил ажилласан гэдэг түүх харагдаж байна. Шинэ тулгар улсын голлох спорт нь хөлбөмбөг. 2002 онд АХБХ-д, 2005 онд ОУХБХ-д гишүүнээр элссэн.

Чансааны хувьд тогтмол урагшилж буй баг. Монголтой хийх тоглолт болох нийслэл Дили хотын Үндэсний цэнгэлдэх нь шаардлага хангахгүй, дундын талбайд тоглолт болж магадгүй байсан ч, тэгсэнгүй. Хэрвээ дундын талбайд тоглосон бол манайд ашигтай тусах байв. Сүүлийн жилүүдэд Зүүн Тиморын олон улсын тоглолт тогворжиж Зүүн Өмнөд Ази, Португал хэлтнүүдийн нөхөрсөг тоглолтууд Ангол, Мозамбиктэй хүртэл тоглоод амжсан. Дасгалжуулагчаар нь жилийн өмнө Сэри А-аар эчнээ танил болсон Давидэ Баллардини ажиллаж буй.

Болонья, Жэноа, Лацио, Кальяри, Палэрмо клубуудыг амжилт муутай дасгалжуулж байсан Баллардинигийн намтарт, дандаа нэг жил ажилласан гэдэг түүх харагдаж байна. Зүүн Тиморыг дасгалжуулж эхний тоглолтоо манайхтай хийх нь нэг бодлыг азтай хэрэг. Багтайгаа учраа олж амжаагүй байхад нь, бидэнд боломж гарч байгаа ч юм бил үү. Хоёр жилийн өмнө Лаосыг Япон дасгалжуулагчтайгаа эвээ олоогүй байхад талбайд нь тэнцэж билээ. Баллардиниг ирэхээс өмнө Зүүн Тимор тогтворгүй үзүүлдэг байсан нь статистикаас тодорхой харагдаж байна. Нэг бол олон гоол оруулна, нэг бол олон гоол алдана.

Энэ нь Зүүн Тиморт тоглодог бразил нөхдүүдтэй холбоотой болов уу! Албан ёсны хоёр хэлний нэг нь португал болохоор, хэл нэгт бразил хөлбөмбөгчид нэр дээр нь тоглох болжээ. Японы хоёрдугаар лигт тоглодог Мурило, Таи премьер лигийн Тиаго Кунья гэж хоёр бразил довтлогчтой. Багийн ахлагчаар нь Австралид төрсөн Тимор гаралтай Жэссэ Пинто тоглодог юм байна. Хамгаалалт болон хагас дээр нь хэд хэдэн бразил гаралтай тоглогчидтой. Ер нь бол сул баг биш. Гэхдээ Филиппин, Мьянмараас сул.

МОНГОЛЫН ШИГШЭЭ Манай шигшээ багийн хувьд нэг том давуу тал байгаа нь, талбай дээрээ ямарч багийг хожиж чаддагт байгаа юм. Челсигийн академи төгссөн ах дүү хоёр англитай Филиппинийг 2-1, Мьянмарыг 1-0-ээр хожиж байлаа. 2010 онд Макаог 3-1-ээр хожиж байсан нь ямарч л байсан хөгжөөн дэмжигчидийнхээ өмнө сүүлийн гурван тоглолтонд хожил байгуулсан том статистиктай. Тиймээс Зүүн Тиморыг ч талбайдаа хожино гэдэгт итгэж байна.

Гэхдээ эхний тоглолт айлын талбайд болно. Чансаа доогуур багуудын тоглолт шахуу хуваарьтай байдгаас шалтгаалан эхний тоглолтыг талбайдаа хийх нь ашигтай байдаг. Хариу тоглолт тав хоногийн дараа болдгоос тамирчид замдаа ядардаг бөгөөд Мьянмар дөрвөн жилийн өмнө хоёр тоглогчоо нутагтаа үлдээгээд манайд ирж байсан юм. Манай шигшээ багийн хувьд ч гэсэн 2-3 тоглогчоо үлдээгээд эхний тоглолтын үр дүн, эсрэг багийн тоглолтоос шалтгаалан эх орондоо ядраагүй тоглогч тоглуулах боломж байлаа. Зүүн Тимор онгоцны нислэг багатай алс бөглүү улс.

Манай шигшээ хоёр талдаа нийт зургаан нислэг хийнэ. Улаанбаатар-Сөүл-Бали-Дили гэсэн маршрутаар нисэх бөгөөд Сөүлд 6 цаг, Индонезийн Бали аралд 8 цаг хүлээгээд цааш ниссэн юм. Дили хүртэл 24 цагаас илүү хугацаа болох юм. Манайх шиг ингэж олон дамжиж тоглох улс байхгүй болов уу!

Манай шигшээ амжилтын хувьд 2002 оны дэлхийн аваргаас хойш тав дахь удаагаа урьдчилсан шатанд оролцож байгаа бөгөөд эхний шатнаас гарч үзээгүй.

Өмнөх дэлхийн аваргын урьдчилсан тоглолтонд Мьянмартай таарч, Мьянмарын Хөлбөмбөгийн Холбооны (МХБХ) ерөнхийлөгч нь мөнгө угаасан хэргээр шалгагдаж дэлхийн аваргын тоглолтыг цуцлаж магадгүй гэсэн мэдээлэл www.guardian.co.uk сайт дээр гарснаар, манайх дараагийн шатанд анх удаагаа шалгарч магадгүй байсан ч, тэгээгүй.

Мьянмарын хөлбөмбөгийн хамаг мөнгийг хувьдаа ашигласан МХБХ-ы ерөнхийлөгч Зав Завын ард, улсынхан ерөнхийлөгч “нэртэй” дарангуйлагч Тан Шве байгаа нь тодорхой болсон юм. Харин энэ удаагийн Зүүн Тимор, дэлхийн аваргын түүхэн дэх хамгийн боломжийг сугалаа болсноороо онцлог байлаа. Шигшээ багийн бүрэлдэхүүн өмнөхөөсөө хүчирхэг болсон нь сайшаалтай. А.Мөрөн, Г.Гандэлгэр гэж олон улсад тоглодог хоёр тамирчинтай болсон нь манай улсын түүхэнд анхны тохиолдол.

А.Мөрөн яг одоо Сербийн дээрээсээ хоёрдугаар лигийн Мачка Шабац клубтэй нэг жилийн гэрээ байгуулснаар Зүүн Тиморт болох эхний тоглолтонд оролцох боломжгүй болж байна. Улаанбаатарт болох хариу тоглолтонд оролцоно. Г.Гандэлгэр БНСУ-д хөлбөмбөгийн академид суралцаад Англид үргэлжлүүлэн тоглосон. Г.Гандэлгэрийн тухай Оросын хэд хэдэн сайт дээр БНСУ-д суралцаад улмаар английн Баттэрси Лаионс клубт тоглон лигтээ түрүүлж, шилдэг тоглогч болсноор Тоттэнхэмд тоглох урилга авсан гэж бичжээ. Шигшээ багийн бүрэлдэхүүн өмнөхөөсөө хүчирхэг болсон нь сайшаалтай.

А.Мөрөн, Г.Гандэлгэр гэж олон улсад тоглодог хоёр тамирчинтай болсон нь манай улсын түүхэнд анхны тохиолдол. А.Мөрөн яг одоо Сербийн дээрээсээ хоёрдугаар лигийн Мачка Шабац клубтэй нэг жилийн гэрээ байгуулснаар Зүүн Тиморт болох эхний тоглолтонд оролцох боломжгүй болж байна. Улаанбаатарт болох хариу тоглолтонд оролцоно. Энэ жил 19 настай тэрээр анх удаагаа шигшээ багтаа тоглохоор дуудагдсан юм. Гэвч монголын хөлбөмбөгт тохиолдож байгаагүй, ирээдүйд тохиолдож болох нэг асуудал үүссэн билээ.

Манайд хөлбөмбөгийн тактик дөнгөж нэвтэрч эхлэж байгаа боловч манай тамирчид өөрийнхөөрөө тоглох нь их байдаг. Г.Гандэлгэрт өөрийнхөөрөө тоглох гэдэг ойлголт байхгүй бөгөөд ямар схем, ямар хувилбараар тоглох вэ гэдэг ойлголт байдаг учраас тоглолтын хувьд “зөрчилдөөн” үүсч байгаа юм. БНСУ-ын хөлбөмбөгийн номер нэг сургууль Ионсэй, Австрийн клубууд гэрээ байгуулах гээд байдаг боловч манайд болохгүй байгаа нь сургалтын ялгааг харуулж байгаа болов уу! Энэ асуудал ирээдүйд тохиох байсан боловч эрт тохиож, бид ч туршлагатай боллоо.

Бидний сургалт ч хаана байгааг олж харах сайхан боломж юм. Зүүн Тиморт болох эхний тоглолтонд хамгаалалтын баг гарах нь ойлгомжтой. Б.Гарьдмагнайг хаана тоглуулах нь хамгийн чухал асуудал байх. Д.Лүмбэнгарав, Ц.Энхжаргал гээд гарааны төвийн хамгаалагчид өмнөх тэмцээнүүдэд ээлжлэн гэмтэл авсан нь, Б.Гарьдмагнайг төвийн хамгаалагчаар тоглох шалтгаан болсон юм.

Уг нь төвийн хагас дээр тогловол манай довтолгоо хамгаалалтыг сайн удирдана. Энэ удаа Ц.Энхжаргалтай төвийн хамгаалалтанд тоглох магадлал өндөр байна. Миний харж байгаагаар 4-1-4-1 хувилбарын төвийн хамгаалалтын урд Б.Гарьдмагнай, төвийн хоёр хагас хамгаалагчаар Г.Гандэлгэр, М.Төгөлдөр тогловол харьцангуй чанартай тоглолт гарах болов уу гэж таамаглаж буй. Учир нь Б.Гарьдмагнай манайдаа хамгийн ухаалаг тоглогчийн нэг. Дээр нь Серб дасгалжуулагчийн удирлага дор хүүхдийн багтай ажиллаж, шигшээд тоглож байсан. М.Төгөлдөр мөн л Серб дасгалжуулагчийн удирдлагад шигшээ болон Эрчим клубуудэд тоглож байсан.

Энэ хоёр тоглогч хувилбараар яаж тоглохыг сайн мэднэ. Г.Гандэлгэрийн хувьд хувилбараар сайн тоглодог тамирчидтай илүү ойлголцоно. Ялангуяа Улаанбаатарт болох тоглолтонд Хоромхоны Д.Төрбатыг төвийн хамгаалалтанд тоглуулаад Гарьдааг урагшлуулах нь тохиромжтой болов уу! Эсвэл Х.Цэнд-Аюушыг урагшлуулаад Г.Гандэлгэр зүүнд, А.Мөрөн баруунд гарах боломж ч байж болж байна. Гарьдааг ард тоглуулна гэвэл Х.Цэнд-Аюушийг төвд ганцааранг нь тоглуулах дараагийн хувилбар ч бий.

Энэ зуны лигийн тоглолт үзэж байхад арагш суусан буюу 4-2-3-1 хувилбарын төвийн хоёр хагас ойлголцол муу, яаж тоглох учраа олохгүй, байраа хаяж бөмбөг рүү явж байхыг олон харсан болохоор4-1-4-1 хувилбар тохиромжтой гэж хараад байгаа юм. Хэдхэн жилийн өмнөөс хоёр төвийн хамгаалагчтай тоглож сурах гэж учраа олохгүй байсантай адил нөхцөл байдал төвийн хагас дээр үүсээд байх шиг.

Гарьдааг төвийн хагас дээр тоглуулах гээд байгаа үндсэн шалтгаан бол хамгаалалтын урд, хамгаалалтанд сайн тоглодог хагас хамгаалагч тоглуулах хэрэгтэй байгаа юм. Хамгаалалтын урд довтолгооны биш хамгаалалтын тоглогч манай шигшээ барагтай бол тоглож байгаагүй. Чадварлаг бразил довтлогчтой багийн эсрэг сайн сонголт байх болов уу! Довтолгоонд Францад амьдарч, ажиллаж байгаад ирсэн Г.Төгсбаяр нэмэгдсэн нь сайшаалтай үйл явдал болсон.

Түүний олон улсын туршлага шигшээ багт том тус хүргэх биз ээ. За тэгээд гараа болон хувилбар дээр бичээд л байвал зөндөө л сонголт байна. Шигшээ багийн тамирчидтай уулзаж ярилцахад Тиморт очоод хожиж, хожигдох нь тийм ч чухал биш, гол нь айлын талбайгаас гоолтой ирэх гэж байсан. Макао, Филиппин, Мьянмартай тоглоход яг энэ шалтгаанаас болж дараагийн шатанд шалгарч чадаагүй. Макао, Филиппин манай талбайд оруулсан гоолоороо цааш шалгарах эрхээ авч байлаа.

БҮРЭЛДЭХҮҮН:

Хаалгач №1 Ю.Сайнхүү /Сэлэнгэпресс/№21 Б.Ариунболд /Эрчим/№22 Б.Батсуурь /Дорнод/ Хамгаалагч №2 Д.Төрбат /Хоромхон/№3 Ц.Энхжаргал /Эрчим/№4 Г.Билгүүн /Эрчим/№5 Б.Гарьдмагнай /Сэлэнгэпресс/№13 Б.Эрхэмбаяр /Эрчим/№15 Б.Мөнхбаяр /Хоромхон/ Хагас хамгаалагч №6 М.Цэдэнбал /Сэлэнгэпресс/№7 М.Төгөлдөр /Эрчим/№8 М.Мөрөн /Мачва Шабац (Серб)/№10 Х.Цэнд-Аюуш /Улаанбаатар ИС/№12 А.Эрдэнэбаяр /Хангарьд/№14 А.Чинзориг /Улаанбаатар ФС/№18 А.Улсболд /Хоромхон/№19 П.Алтантулга /Улаанбаатар ИС/№20 Г.Гандэлгэр№23 Б.Төгсбилэг /Эрчим/ Довтлогч №9 Г.Төгсбаяр /Сэлэнгэпресс/№11 Н.Наранболд /Хоромхон/№16 А.Цолмон /Эрчим/№17 С.Гал-Эрдэнэ /Эрчим/ Ахлах дасгалжуулагч: С.Пүрэвсүх Дасгалжуулагч: Б.Ганбат Хаалгачийн дасгалжуулагч: Ш.Баянжаргал

Б.БАТЗАЯА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ