“Исламын улс” террорист бүлгийн цаазлагч илчлэгдэж, эцэг эхээсээ уучлалт гуйв
“Исламын улс” террорист бүлгийн видео бичлэг дээр барьцааны хүмүүсийг сөхрүүлж байгаад өрнөдийн улс орнуудыг заналхийлсэн мэдэгдэл хийсний дараа барьцааны хүнийхээ толгойг аймшигтайгаар Жихади Жон зандалчны нүүр царай илчлэгдэж, хэн болох нь тогтоогджээ.
Жихади Жон буюу Мохаммед Эмвазийн нь эцэг нь 1994 онд Британид шилжиж ирэхээсээ өмнө Кувейтэд цагдаагийн албан хаагч байжээ.
Эдүүгээ 27 настай Эмвази нь Осама Бин Ладений Британи дахь нууц бүлэглэлийн гишүүн байсан аж. Тэрбээр саяхан эцэг эхээсээ уучлалт гуйжээ. “Исламын улс” яргачны дүрээр илчлэгдэж, гэр бүл эцэг эхийнхээ нэрийг шившигт хутгасныхаа төлөө уучлалт гуйсан байна. Харин барьцааны хүмүүсийг балмадаар цаазалдагтаа харамсаж уучлалт гуйхаас татгалзжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ