Ерөнхий сайдын гэргий Зайсанд ”маш үнэтэй” үнэт эдлэлийн дэлгүүр нээв

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгалийг хүмүүс эртнээс таних болсон.

Нэг хэсэг гадаадад амьдарч байгаад ирсэн хатагтай О.Байгаль нөхрийнхөө дэмжлэгтэйгээр 10-аад жилийн тэртээ байгуулж байсан “Baigal Beauty & Spa Center” салон Монголын толгой баячуудын гэргий нарын ямбалал болсонтомоохон газруудын нэг гэхэд хилсдэхгүй.

Хувийн бизнестээ анхаарч, хажуугаар нь “Улаан пальто” хэмээх дэлгэцийн бүтээлд тоглосон О.Байгаль хатагтай дахин нэг бизнес эхлүүлсэн гэнэ.

Тодруулбал, тэрбээр Зайсанд үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ. Ямартай ч салоноор нь үйлчлүүлдэг эзэгтэй нар одоо О.Байгалийн үнэт эдлэлийн дэлгүүрийн худалдан авагчид болсон сурагтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ