Нүцгэн үсчинтэй гоо сайхны газар нээгдэнэ
Оросын Кемерово мужийн бизнесмэн Евгений Шахов эротик үсчингийн газар нээх гэж байгаагаа мэдэгдлээ. Тус газарт зөвхөн нүцгэн хүүхнүүд үйлчлүүлэгчдийн үсийг засах юм байна.
Үүнийг санаачлагч бизнесмэн “Үнэхээр тийм үсчин ажиллуулна. Харин хэдэн охин үсчнээр ажилд авснаа одоохондоо хэлэхгүй” хэмээжээ. Тэрбээр Орост ямар бизнес байдаггүйг судалж үзээд ийм санаа төрсөн гэнэ.
Нээгдээгүй энэхүү газраар үйлчлүүлэхээр одоогоор хэдэн арван эрчүүд бүртгүүлээд байна.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ