Хакухо М.Даваажаргал 30 нас хүрлээ
Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат аваргын отгон хүү Даваажаргал өнөөдөр 30 нас хүрч байна. Монгол улсын түүхэнд анх удаа аав, хүү хөдөлмөрийн баатар болж, ховорхон заяанд тэгш завилсан Даваажаргалдаа Монгол түмний өмнөөс төрсөн өдрийн мэнд хүргэе.
Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд 15 даваатай түрүүлж, эзэн хааны цомыг 33 дахь удаагаа хүртсэн Хакухо Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төржээ. Анх 2001 онд арлын оронд очиж, их сумод элссэн байна. Түүнээс хойш мэргэжлийн сумод маш олон дээд амжилтыг Хакухо тогтоосон юм.
Тухайлбал 33 удаа эзэн хааны цом хүртсэн (Хакухогийн дараа 32 удаа түрүүлсэн Тайхо, 31 удаа түрүүлсэн Чиёнофүжи аваргууд байдаг), нэг жилийн 90 барилдааны 86-д нь давсан (Хакухогийн дараа ёкозүна 84 барилдаанд давсаг Асашёорюү байдаг), 11 удаа нэг ч уналгүй түрүүлсэн, богино хугацаанд хамгийн олон түрүүлсэн болон долоон башё дараалан түрүүлсэн амжилтыг Асашёорюү аваргатай хамт эзэмшдэг зэрэг хамгийн том рекордуудыг тогтоосон. Мөн 63 удаа дараалан давсан нь түүхэнд хоёрт бичигддэг. Өмөнь домогт их аварга Футаяама 69 барилдаан дараалан давж, энэ рекордыг эзэмшдэг юм.
Тэрээр 1936 оны нэгдүгээр сарын башёгийн долоо дахь өдрөөс 1939 оны нэгдүгээр сарын тэмцээний гурав дахь өдөр хүртэл нийтдээ хоёр жил 11 сар хоёр өдөр уналгүй 69 дараалан давсан байна. Харин их аварга Таниказе, Хакухо нар 63 дараалан давсан бол Умагатни II 58, Тачияама 56, Чиёнофүжи 53, Тайхо аварга 45 дараалан ялсан нь түүхэнд эхний байруудыг эзэлж байгаа аж.
Э.Гүнтөмөр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ