Их аваргын 600 ам.долларын үнэтэй бөгж олон улсад дуулиан дэгдээлээ

#535353; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Их аварга Д.Дагвадоржоос Болгарын “Труд” сонины сэтгүүлч Владимир Памуков ярилцлага авч, энэ ярилцлагаараа Болгарын оны шилдэг сурвалжлагч болжээ.

#535353; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Их аварга Болгарын сонинд өгсөн ярилцлагандаа “Нэг өдөр багшийн маань маш баян найз орж ирээд намайг таван жилийн дотор их аварга болдог юм бол энэ алмаз эрдэнэстэй бөгжөө бэлэглэнэ гэжхэлсэн юм. Тэр бөгж 600 мянган ам.доллар хүрнэ. Би Их аварга болсныхоо дараа тэр хүнтэй ресторанд уулзсан юм. Бие биетэйгээ ёслон бөхийнгүүтээ би гарнаас нь барьж, хуруунаас нь шууд бөгжийг нь мултлаад авчихсан. Баярлалаа гэж хэлээд хаалга руу дөхөж явахдаа эргээд хартал тэр юу ч дуугараагүй. Японд ам гарсан л бол гэрээ, гэрээслэл гэсэн үг” хэмээснийг бүгд онцолжээ.

#535353; font-family: Tahoma; line-height: 18px; text-align: justify;">Тэгэхээр Их аварга Д.Дагвадоржийн 600 мянган ам доллар буюу тэрбум гаруй төгрөгийн үнэтэй бөгжний талаарх дуулиан Болгарчуудаас эхлээд олон улсын хэмжээнд дуулиан дэгдээж, хэрэгт дуртай хүмүүсийн чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсээр байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ