Алдарт хүмүүсийн азгүй үхлүүд

Энэ хорвоод хүн мөнх бус. Гэхдээ хэзээ яаж ертөнцийн мөнх бусыг үзэв гэдэг нь л өөр. Түүхэнд алдартай хүмүүсийн дунд ч хамгийн азгүй тохиолдлоор нас барсан явдал нэг биш.

Грекийн философч Грисипп

Манай эриний өмнөх 207 онд грекийн философч Грисипп өөрийн нь согтуу илжиг инжир идэхийг харж инээсээр байгаад нас барсан гэдэг.

Григорий Распутин

Оросын хааны ордны гэгээнтэн Распутиныг толгойд нь буудаж, өөр бас гурван ч удаа буудаад засч, голд хаясан байжээ. Гурав хоногийн пдараа цогцосыг нь олоход мөн хордуулсан ул мөр илэрсэн гэдэг.

Станислав Лещинский

Польшийн хаан, литвийн их ванэнэ хүн 88 настайдаа камин зуухны дэргэд сууж байгаад сандал дээрээ түлэгдэж үхсэн. Зуухнаас үсэрсэн оч хувцсанд нь авалцсан хэрэг.

Пьетро Аретино

Италийн жүжгийн болон шог зохиолч Ренессанса Пьетро Аретино халамцуу үедээ онигоо сонсч инээсээр байгаад унахдаа толгойгоороо юм мөргөж нас баржээ.Өөр нэг хувилбараар бол инээдэмдээ зүрх нь дэлбэрсэн гэдэг.

Сигурд Могучий

892 онднорвегийн Сигурд Могучий дайсныхаа толгойг цвачиж аваад ганзаганаасаа зүүн давхиж иржээ. Дайсных нь шүд замд нь Сигуригийн хөлийг холгож, тэр шанх нь халдвар авснаас нас барсан байна. Халдвар нь цусанд нь оржаминд хүрчээ.

Жорж Плантагенет


Жорж Плантагенетыг өөрийн дүү, хааны эсрэг хуйвалдаан зохион байгуулсан хэмээн дарстай торхонд живүүлж цаазалсан.

Артур Астон

Ирландын боомт хот Дрогед хотыг цус асгаруулан байлдаж Оливер Кромвелийн цэргүүд хотыг нь эзлээд захирагч Астоныг хиймэл хөлөөр нь балбасаар байгаад алжээ. Тэд хиймэл хөлд нь алтан зоос байна уу гэж шалгаад зоос гараагүй учраас хөлөөр нь тархийг нь бяцартал балбаж хөнөөсөн гэдэг.

Шведийн хаан Адольф Фредрик

Шведийн хаан өдрийн хоолондоо хавч, түрс, байцаа, загас гээд ихээхэн зүйл идээд бас дарс зооглож. Бас дараа нь 14 ширхэг зөөлөн боов, халуун сүүтэй хамт идсэн байна. Үүнээсээ болоод нам болж амьсгал хураажээ. Одоо ч шведэд “үхтэл идсэн хаан шиг” гэсэн хэллэг бий.

Маркус Гарви

Негрүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний дэлхийн зүтгэлтэн 1940 онд Лондонд тун золгүйгээр нас барсан. Хувь заяаны тоглоом шиг Chicago Defender сонинд түүнийг нас барсан гэсэн эмгэнэл гарсан байхыг уншаад зүрх нь зогссон гэдэг.

Алан Спейси

Британийн нисэгч Алан Спейси Белгид болсон гран-при уралдаанд оролцож байхад нь нисч явсан шувуу нүүрэнд нь цохисноор удирдлагаа алдан онхолдож нас барсан байна.

Үргэлжлэлийг эндээс ...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ