Монголын Үндэсний шигшээ баг Зүүн Тимор улсыг зорьлоо
Монголын Үндэсний шигшээ баг 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийурьдчилсан шатны тоглолтонд оролцохоор 3-р сарын 8-ны өдөр Зүүн Тимор улсын зүг хөлгийн жолоо залсан. Манай үндэсний шигшээ баг Зүүн Тиморын улсын шигшээ багтай энэ оны 3-р сарын 12-нд эхний тоглолтоо хийхээр болсон.Харин 3-р сарын 17-нд эх орондоо хариу тулаанаа хийх юм. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний Нийслэл Лиг-2014” тэмцээний ялагч Хоромхон клубийн дасгалжуулагч АХБХ-ны дасгалжуулагчийн “В” зэрэглэлтэй С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нартомилогдон ажиллаж байна. Энэ жилийн Үндэсний шигшээ болон залуучуудын шигшээ багийн хувцас хэрэглэлийн албан ёсны түнш байгууллагаар Adidas BTF ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ