Жүжигчин Д.Баттөмөр анхны амьдралынхаа талаар ярих дургүй гэв
“Мөрөөдлийн театр”-аа байгуулан өөрсдийн дураар ажиллаж яваа жүжигчин Д.Баттөмөр цаг зав гарвал уран сайхны кинонд тоглон, реклам сурталчилгаа “хэсээд” амждаг нөхөр. Оюутан ахуй цагтаа эхнэртэйгээ үерхэж “Учиртай гурван толгой” дуурийн Балган шиг л дурлаж явснаа ярьдаг тэрбээр хайртай бүсгүйгээ тухайн үед бодит амьдрал дээрхи Нансалмаатай зүйрлэж байсан гэдэг. “Заяаны хосууд адилхан байдаг” гэгчээр түүнийг эхнэртэйгээ туйлын адилхан царайтай хэмээн олон хүн хэлдэг.
“Одоо охид нь нэмэгдээд дөрвөн “банш” болсон” гэх тоглоомын үгсийг бишгүйдээ л нэг сонссон тэрбээр “Эхнэр маань надаар мөн ч их гуйлгасан даа. Би чинь одоогийнх шиг мариалаг, царайлаг залуу байгаагүй юм шүү. Чих нь дэлдийгээд, хувцас нь томдчихсон юмуу гэмээр туранхай бор залуу байлаа. Хайртай бүсгүйнхээ араас зөндөө их гүйж байж өөрийн болгосон доо” гэж ярьдаг юм билээ.
Харин түүнийг урьд нь гэр бүлийн амьдрал зохиож байсныг мэдэх зарим хүмүүс “Чухам юуны учир анхны эхнэр, хүүхдээ орхих болов” хэмээн өнөөг хүртэл гайхдаг гэсэн. Жүжигчин залуугийн хувьд, алдаж онох амьдралын нугачаанд эр хүн ганц удаа унаж бүдэрсэн нь тэр биз хэмээн энэ тухай төдийлөн ярьдаггүй юм билээ.
Б.Содон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ